sixty-three

461 71 7
                                    

Жэмин гайхсаар "Юу? Яагаад өөрийгөө золиослох ёстой гэж? Өөр ямар ч арга байхгүй гэж үү?" хэмээн асуухад, Хар лянхуан толгойлогч шууд л толгой сэгсрэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин гайхсаар "Юу? Яагаад өөрийгөө золиослох ёстой гэж? Өөр ямар ч арга байхгүй гэж үү?" хэмээн асуухад, Хар лянхуан толгойлогч шууд л толгой сэгсрэв. 

"Золиосны нэг хүн цагдаа нарын анхаарлыг өөр тийш шилжүүлж байхад, үлдсэн хүмүүс нь зугтах болно. Бид ингэж л анхаарлыг сарниулахгүй бол өөр ямар ч арга чарга алга. Та нар бүгд одоогийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Улс орон даяар жагсаал цуглаан болж, та нарыг хурдан олон Сэжүн хааны хөшөөний өмнө аваачин бүгдийг чинь цаазлахыг шаардаж байна. Энэ нөхцөлд золиос гаргахаас өөр сонголт байхгүй ээ."

Толгойлогчийн хатуухан үгэнд Жэмин санаа алдан арагш түшлэгээ налан суухад, Жонгүг "Би хийе ээ. Миний үүрэг бол шаардлагатай үеүдэд өөрийгөө золиослон, бусдыгаа аврах шүү дээ. Тиймээс би хийе." ийн хэлэхэд, Жэмин түүн рүү гайхан харлаа. 

Энэ залуу юу ярих нь энэ вэ? Хүүхдэд, түүний хүүхдэд аав хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр ямар ч эргэлзээгүйгээр өөрийгөө золиослохыг санал болгож байна. Ямар гээчийн гайхалтай үүрэг хариуцлагаа ухамсарласан хэрэг вэ? 

Жэмин түүний үгэнд цочирдон үг хэлж чадахгүй суухад, Жимин түүн рүү ууртай ширтэн "Жон Жонгүг! Би үүнийг толгойлогчийн хувьд биш, харин хадам ахын хувьд хэлчихье!!Миний дүүг ахиж нэг л удаа уйлуулбал, түүнийг ахиж нэг л удаа ганцааранг нь орхивол бас миний зээ дүүд ямар нэг зовлон үзүүлбэл би чамайг газрын гаваас ч хамаагүй олж байгаад шанг чинь хүртээнэ шүү! Би үүнийг Жэмин-ий ахын хуваарь сануулчихъя!" ийн хэлээд, бүгдэд хандан үг хэлэв. 

"Ким Тэхён, Ким Миён, Ким Сүёон, Жон Жонгүг бас Пак Жэмин. Энэ таван хүнийг л бид аюулгүй байлгах ёстой. Тэдэнд бидний гэр бүлийн ирээдүй хойч байна. Бидний үр хойч бол бидний маргааш! Бид өөрсдийн маргаашийг хамгаалах хэрэгтэй. Бид өнөөдрийнхөө төлөө маргаашаа аюулд оруулж болохгүй. Тиймээс энэ таван хүнийг л аюулгүй байлгацгаая."  

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now