Жимин Жэмин-г дагуулсаар нэгэн өрөөнд орж ирэхэд, өрөө бүхэлдээ классик хэв маягийг өөртөө шингээсэн байх нь тэр. Хар арьсан буйдан, жижиг шилэн ширээ байх бөгөөд түүнээс холгүйхэн тусгай сандал байх аж.
"Энэ яадаг өрөө юм?" Жэмин ийн асуухад, Жимин буйдан дээр суусаар "Энэ бол шивээс хийлгэх өрөө." хэмээн хэлээд, ширээний доор байрлах сэтгүүлийн аван үзэж эхлэв.
Жэмин эргэн тойрноо ажигласаар хэсэг зогсож байгаад цаахна байрлах хаалга руу явлаа. Тэр хаалгыг нээх гэж үзсэн ч энэ цоожтой байх бөгөөд үүнтэй зэрэгцэн Жонгүг өрөөнд орж ирэх нь тэр.
"Хэн миний шивээсийг хийх юм?" Жэмин ахин асуулт тавихад, Жимин арагш түүн рүү хараад "Мэдээж Жонгүг." хэмээн хэлэхдээ инээмсэглэв. Жонгүг? Тэгэхээр тэр энэ гэр бүлд зөвхөн хамгаалагч ч бус давхар сургагч тэгээд бас шивээсчин болж таарав уу? Ямар гайхалтай их хэрэгцээт нэгэн бэ?
Жэмин түүн рүү гайхан харсаар "Тэгэхээр энэ түүний өрөө гэсэн үг үү?" ийн асуувал, Жимин тийм гэх авиа гаргах нь тэр.
Жэмин түүний хариултыг сонсохдоо өнөөх цоожтой хаалга руу харлаа. Тэр энд амьдарч байх эхний хэд хоногтоо Жонгүг-н өрөө байдаг эсэхийг ч мэдээгүй. Энэ харш маш томын дээр газар доорх байгууламж ч нүсэр шүү дээ. Тиймээс түүнд танилцахад, төөрөхгүй болоход хугацаа хэрэгтэй байсан юм. Гэвч харшид ирээд тийм ч удаагүй байхад Жимин түүнийг хотын төв рүү нүүлгэсэн. Ийм байхад тэр яаж бүгдтэй танилцаж чадна гэж? Харин Бусан-с иргэж ирсний дараа Намжүн түүнийг тэднээс хол байх аюултай гэж үзсэн тул харшид байлгахаар шийдсэн юм. Энэ хоёр долоо хоног Жэмин энэ газрын ихэнх зүйлстай сайтар танилцаж чадсан бөгөөд хаана ч байсан төөрөхгүй болсон юм. Гэхдээ түүнд байсаар байсан асуудал бол Жонгүг-н өрөө. Жон Жонгүг гэгч түүнд өөрийгөө нээх тал дээр асуудалтай. Тэр хэзээ ч өөрийн өрөөгөө түүнд харуулж байгаагүй бөгөөд ихэнхдээ фитнес эсвэл клуб-т байдгаас нь болж Жэмин ч түүнтэй харилцаагүй хэд хоносон юм.
Жэмин ийн бодсоор буйдан дээр Жимин-ий хажууд суув.
"Чи ямар шивээс хийлгэмээр байна?" Жимин сэтгүүл үзэнгээ түүнээс ийн асуух бол Жонгүг цаана шивээсний тусгай сандлын хажууд цааш харан ямар нэг зүйлс хийнэ.
Жэмин хэсэг Жонгүг рүү ширтэж байгаад, түүнээс харцаа салган Жимин рүү харахдаа гайхаж орхив. Тэр шивээс хийлгэнэ гэж бодсоноос, ямар шивээс хийлгэхээ бодоогүй шүү дээ. Ингэхэд ямарыг нь хийлгэх ёстой юм бол?
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tears
FanficТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov