six

1.1K 98 0
                                    

Жэмин машинд явахдаа санаа алдсаар гадаахыг харах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин машинд явахдаа санаа алдсаар гадаахыг харах аж. Түүний яг одоо өмссөн даашинз дэндүү тухгүйн дээр өндөр өсгийт түүний хөлийг өвтгөж байв.

Бурхан минь, өмсөөд ердөө хэдхэн алхам алхаад машинд суун явнаас өөр зүйлгүй байхад ингэж өвдөж байна гэж үү? Тэгвэл тэдгээр бүтэн өдөржин үүнийг өмсдөг эмэгтэйчүүд аж тэсдэг юм бэ?

Жэмин гэр бүлд албан ёсоор орж ирээд хэдийн долоо хоносон бөгөөд энэ хугацаанд тэр байгууламжийн өнцөг булан бүртэй болон аль чадахаараа олон хүнтэй танилцахыг хичээсэн билээ. Гэвч энэ тийм ч амар хэрэг биш. Хүнтэй танилцана гэдэг зүйлийг мартаж амьдарсан түүнд гэнэт л тоо томшгүй олон хүнтэй танилцана гэдэг мэдээж хэцүү зүйл. Үүний хажуугаар түүнийг тийм ч сайнаар хүлээн авахгүй байгаа хүмүүс байдлыг бүр ч хэцүү болгож байсан юм. Гэхдээ өөр нэг талаар Жэмин-д энэ бүхэн таалагдаж байсан юм. Нийгэмд гарч амьдарна гэдэг түүний хувьд юу юунаас илүү сайхан зүйл шиг санагдаж байв. Тиймээс тэр тэсэх болно оо. Түүнийг хүн бүр Жимин шиг хүндэлдэг болох хүртэл биш ч, бүгд хүлээн зөвшөөрөх хүртэл тэр хичээх болно.

Машин зогсоход Жэмин гүн бодлоосоо салан зорьсон газартаа ирчихлээ хэмээн бодсон ч, энэ ердөө л гэрлэн дохио байсан юм. Жэмин урагш болон замыг хараад, буцан суудлаа налан суулаа. Одоогийн байлыг тайлбарлавал түүний хажууд Жимин таблет дээрээ юуг ч юм шалган суух бол урд нь Жонгүг суусан байлаа. Харин түүний хажууд Жэмин-ий нэрийг нь санахгүй байгаа нэг залуу машин жолоодон явна.

Өнөөдөр тэд томоохон уулзалтад очин зарим хүмүүстэй гэрээ хийхээр явж байгаа билээ. Мэдээж Жонгүг бол энэ гэр бүлийн хамгийн шилдэг хамгаалагч гэдгийг Жэмин олж мэдсэн. Хүн бүр л түүний хүндэлж, түүний чадварт өөрийн амиа даатгахыг хараад Жэмин гайхаагүй гэвэл худал болно. Түүний хувьд өөрийн амиа хэн нэгэнд ингэж итгэлтэй даатгах нь байж болошгүй зүйл шиг л санагдаж байсан юм. Гэхдээ тэр ч бас Жимин-д өөрийгөө даатгаад энд ирсэн биш билүү? Эдгээр хүмүүс болон Жэмин-ий хоорондын ялгаа нь ердөө тэд амьдрах ихээхэн хүсэлтэй хүмүүс бол Жэмин-д тэр нь байхгүй.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now