twenty-nine

538 73 2
                                    

Жонгүг өглөөнөөс хойш Жэмин-г ажиглах агаад түүний юу болохгүй байгааг өөрөөсөө асууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүг өглөөнөөс хойш Жэмин-г ажиглах агаад түүний юу болохгүй байгааг өөрөөсөө асууна. 

Өнөөдөр тохиролцооны өдөр тул бүгд маш сэрэмжтэй байгаа. Уулзах газрыг эртнээс тооцоолон нарийн ажиглалт дор маш удаан хамгаалсан. Нөгөө талыг буюу Хар лянхуа бүлгэмийг тохиролцоонд хүрсэн цагаасаа тагнаж, тэдний алхам бүрийг ажиглаж байгаа нь Жимин үүнд ямар нухацтай хандаж байгааг илэрхийлнэ. 

Харин Жэмин тохиролцоонд хүрсэн өдрөөс эхлэн Хэжин-ий хажуугаас бараг л холдоогүй гэж хэлж болно. Цаг мөч бүгдэд түүний хажууд байж, хэнийг ч ойртуулахгүй хамгаалж байсан юм. 

Жимин номын санд залуутай ярилцан зогсож байхад, Жэмин гаднаас орж ирэв. 

Тэр Жимин-ий өмнө ирэн зогсоход Жимин түүн рүү харсаар "Бэлтгэлээ хангасан уу?" тайвнаар ийн асуулаа. 

Сүүлийн хоёр хоног Жимин түүнийг нэг ч удаа хараагүй. Залуусаас асуувал түүнийг зооринд байгаа л гэж хэлж байсан юм. 

Жэмин толгой дохисоор "Тийм ээ, хэлсэн бүгдийг чинь хийсэн. Харин байршил тогтоогчийн яах ёстойгоо сайн мэдэхгүй байна." ийн хэлээд, түүн рүү гараа сунган алгаа дэлгэсээр Жэмин-д өгсөн байршил тогтоогчтой чагнах төхөөрөмжийг харуулав. 

Жэмин удаан ятгасны эцэст энэ ажиллагаанд орох эрхтэй болсон бөгөөд Хэжин-ий ажиглагчаар явах юм. Өөрөөр хэлбэл тэр болзсон газар хүртэл явах замд Хэжин-г ямар нэг буруу зүйл хийхээс сэргийлэх үүрэгтэй. 

Жимин хөмсөг зангидан "Яасан юм?" хэмээн асуухад, Жэмин санаа алдсаар нэг гараа халаасандаа хийн хэллээ. 

"Яаж ч хийсэн миний чихэнд тогтохгүй шууд унаад байна." 

Жимин түүний алга руу нэг, нүд рүү нэг харсаар "Ойлголоо. Залуустай явж байгаа юм чинь наадахаа авч явах хэрэггүй дээ." ийн хэлээд, түүнээс байршил тогтоогчийг авав. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now