eight

873 97 0
                                    

"Тэгэхээр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэгэхээр..." Жэмин ийн хэлсээр яаж амьсгалдгаа ч мартах шахах аж.

Бурхан минь, энэ залуу яаж түүнд ийм их нөлөөлөөд байгаа юм бэ? Жэмин ийм зүйлийг өмнө мэдэрч байгаагүй шүү дээ. Тэр энэ юу болохыг үнэхээр мэдэхгүй.

Тэр арайхийн амьсгал аваад "Өнөөдрөөс эхлээд бид хамт байх болох нь ээ." эвгүйхэн ийн хэлсээр, ахин нэг удаа гүнзгий амьсгаа авлаа.

"Оройн хоолоо идсэн үү?" Жонгүг эргэн тойрноо харж байгаад ийн асуухад, Жэмин түүн рүү гайхан харав.

Оройн хоол идсэн үү? Тэр гэрээсээ явснаас хойш энэ асуултыг сонсоогүй юм байна. Харшид байхад, тэр үргэлж оройн хоолыг уртаас урт ширээний ард суугаад иддэг байсан. Гэхдээ тэр ширээний ард Жонгүг суухыг нэг ч удаа харж байгаагүй юм байна. Яагаад? Жимин-с энэ асуултыг асуух бүрд тэр зүгээр л инээмсэглээд "Тэр өөрөө хүсдэггүй юм аа." гэдэг байсан. Гэхдээ яагаад хүсдэггүйг нь хэзээ ч хэлж байгаагүй.

Жэмин толгой сэгсрээд "Үгүй ээ." хэмээн хэлэхэд, Жонгүг "Тэгвэл хамт гарч хоол идэх үү?" хэмээн асуулаа.

Жэмин-ий үл хариулахыг харсан Жонгүг балмагдан "Хэрэв хүсэхгүй бол би хоол хийгээд өгье." гэсээр эргэн гал тогоо руу эргэн цааш явав. Харин Жэмин түүний хойно догдлон зогсож байлаа. Түүний хувьд гэрээс нь гарснаас хойш ингэж асууж буй анхны хүн Жонгүг юм.

Жонгүг гал тогоонд орж ирсээр хөргөгчийн хаалга онгойлгохдоо багахан гайхшрах аж. Энд яагаад ердөө хэдэн савтай ус бас зайрмагаас өөр юу ч байхгүй байгаа юм? Энэ охин хоол иддэггүй хэрэг үү? Тэр ердөө энэ ус бас зайрмагаар л өдөр хоногийг аргацааж байгаа юм байх даа? Байж боломгүй юм.

Жонгүг эргэн Жэмин рүү харан, түүний дээрээс доош шинжин харахдаа өөрийн байж боломгүй гэх бодлоо байж болохоор солив. Тийм ээ, энэ охин ийм хөгийн бага зүйлс идэж байгаа юм чинь, туранхай байхаас өөр яах юм? Эсвэл тэр өөр зүйл иддэг юм уу? Хөргөгчинд байхгүй өөр ямар нэг зүйл.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now