epilogue

1.1K 108 32
                                    

"Юу хийж байгаа юм бэ, ээжээ?" 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Юу хийж байгаа юм бэ, ээжээ?" 

Мандах нар тэнгэрийн хаяаг хэрхэн улайруулан өөрийн үзэсгэлэнг тив дэлхийд тараахыг нь харан суух настай эмэгтэйн ардаас нас тогтож буй эрийн хоолой гарсан нь, энэ асуулт байлаа.

Настай эмэгтэй тайвнаар инээмсэглэн "Нар мандахыг харж байна." хэлэхэд, хүү нь түүний хажуу талын савлуур дээр суугаад санаа алдан хэлэв.

"Ээжээ одоо дөнгөж 5-н цаг болж байна. Энэ цагт хүмүүс унтдаг юм. Тиймээс би таныг ч бас унтаасай гэж хүсэж байна. Эмч таныг сайн унтаж амрах хэрэгтэй гэсэн."

Нас дээр гарсан ээжийнх нь бие өдрөөс өдөрт муудаж байгаа ч, түүний ээж үүнийг огтхон ч ойшоогоогүй юм. Тэр орой хамгийн сүүлд унтаж, өглөө хамгийн эрт сэрж өдрийн турш цонхоор харан, ямар нэг зүйлийн талаар гүн бодолд автах болсон билээ. 

Эмч ээжийнх нь биеийг үзчихээд, тийм ч удахгүй л болов уу хэмээн хэлсэн бөгөөд үлдсэн хугацаанд нь аль болох тайван байлгаж амраахыг захисан юм. Гэсэн ч, түүний ээж эмчийн хэлсний яг эсрэгээр хийж байгаа нь хачирхалтай. Амьдралынхаа туршид өөрийн эрүүл мэндэд анхаарсан энэ эмэгтэй үхлээ дөхөөд ирэх үед, харин ч үүнийг хүсэх мэт аашилж байгаа нь хүүгийнх нь санааг зовооно. 

Түүний ээж нүүрэн дээр нь буух нарны элчийг мэдрэх мэт нүдээ анин, өмнөхөөсөө илүү томоор инээмсэглээд "Байгалийн гоо үзэсгэлэнг мэддэггүй хүмүүс л энэ цагаар унтдаг юм шүү дээ! Өнөөдөр надтай хамт нэг газар руу хамт явах учир, эртхэн цайгаа уучхаад бэлэн болоорой." ийн хэлээд, хүү рүүгээ тайван харлаа.

Хүү нь санаа зовонгуй "Хаашаа юм бэ, ээжээ?" хэмээн асуухад, настай эмэгтэй гүнзгий амьсгаа аваад хэлэв. 

"Бид нагац ахын чинь газар руу явах болно оо." 

Нагац ах гэх үгийг сонсох төдийд хүүгийн зүрхэнд шар ус хураад ирэв. Тэр нагац ах гэж хэн болохыг мэднэ. Хүү тэдний аймшигт түүхийг ч мэднэ. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now