11

293 51 2
                                    

Зохиолч талаас

Хүмүүсийн орилох чимээ...... 

Тэврэлдэн зогсох хосыг харсан хүмүүс юу болсныг анзаарсан болов уу? Хамгаалагч нар буутай этгээдийг чимээгүйхэн баривчлан авч бууг нь ч бас хураалаа. "Кристал?" Жонгүг түүний чихэнд нь шивнэн тохойноос нь барихад охины бие нь чангаран ёооёлох нь сонсодлоо. 

Хүү гараа тохойноос нь автал улаан зүйл гарыг нь норгосон байв. "энэ ц-цус уу?" Жонгүг шоконд орон гацаж орхив. "Кристалаа цус..."  хоолой нь зангираад ирэхэд охин түүний цээжнээс холдон цустай болсон гарыг нь атган нуугаад ямар ч царайны хувиралгүй "Чимээгүй" гээд нөгөө гараараа мөрөө даран үзтэл гар нь мөн цус боллоо. 

"Новш" охин хараал урсгасаар бэртсэн гараа даран нөгөө гараараа Жонгүгын цустай гарыг атган өөртөө наан явлаа. Тэднийг хүлээж байсан гэлтээ Тайзны араар ороход хамгаалалтын албаныхан зогсож байлаа. 

Охин Жонгүгыг агтан явж цус болгосон гараа өргөн тэднийг чимээгүй болгоод хүүг дагуулсаар хөвгүүдийн байх хүлээлгийн өрөөнд очлоо. Гар нь цус болсон хосуудыг орж ирэхэд инээлдэн байсан хүмүүс бүгд чимээгүй болов. "Кристал Жонгүг юу болоов" Намжүүн асуун тэдэн дээр очиход охин түүнийг тоолгүй хажуугаар нь өнгөрөн "Жонгүгын гарыг цэвэрлэ" гэж хэлээд цус болсон гараа ширээн дээр байсан нойтон салфеткар арчаад гадуур өмссөн байсан хүрмээ тайлтал мөрийг нь даган цус урсаж байх нь тэр. 

Хөвгүүд үг дуугүй Жонгүгыг гарыг нь цэвэрлэн тоглолт дууссаны дараа авхуулдаг зургаа гялс авхуулав. Кристал бэртсэнийг гадны хүн хэнч мэдээгүй болохоор бүх зүйлийг өмнөх шиг нь хийх хэрэгтэй. 

Тэднийг чимээгүйхэн зургаа авахуулж байх хооронд Кристал нэг ч чимээ гаргалгүй мөрөө даран буйдан дээр сууна. Зургаа авахуулчихаад Жонгүг түүн дээр нисэх мэт очин бэртэлгүй гараас нь атган "Юу болоод байна Кристал" гэж хэлэн урдуур нь орсон үсийг нь хойшлуулав.

Цагаан өнгийн бариу цамц өмссөн байсан болхоор мөрнөөс нь гарах цус тод харагдан Жонгүгыг улам их айлгана. Цагаан цамцныхаа гадуур нь хар хамгаалалтын хувцас болон тоноглосон гар буунууд харагдана. 

Кристал сулхан инээмсэглээд юу ч хэлэлгүй Жонгүгрүү харан суув. Удалгүй эмч орж ирэн бушуухан ажилаа эхлэлээ. Хөвгүүд болон хэрэггүй бусад хүмүүсийг гаргаад хаалгаа хаав. 

"Сая гадаа юу болсон вэ Жонгүг" гадаа хүлээх зуур хөвгүүд хоорондоо ярилцана. "Кристал дээр очих гэтэл тэр өөдөөс нэг юм хэлээд гүйсэн, гадаа чимээ ихтэй байсан болохоор даанч юу ч сонсож чадаагүй. Тэгээд Кристал гүйж ирээд намайг тэвэрсэн, би гайхаад түүний тохойноос баритал гар цус болоод..." болсон бүх зүйлээ нэгт нэгэнгүй хэлэн зогсох хөвгүүд дээр Кристалын хамгаалалтын албаны туслах нь ирж мэндлэв. 

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанМесто, где живут истории. Откройте их для себя