10

301 47 6
                                    

Кристал талаас

Тоглолт эхлээд дунд хэсэгтэй явж байна. Тайзны хажуунаас бүгдийг хянаж байгаа болохоор сэтгэл амарч хэзээ ханаас гэдгийг нь мэдэхгүй болохоор амарч чадахгүй нь.

"Агаарын баг илтэг" жижиг станцаар холбогдон асуулаа.

"Агаарын баг итгэж байна. Байдал хэвийн"

"Хүлээн авлаа" гэж хэлээд тайзан дээрээс буун гадаах төв тайзны хажууд байх хамгаалагчид дээр очин хамт зогслоо. Хөвгүүд маань ч алж байна шүү. Өмнө нь дандаа бэлтгэлийн өрөөнд юмуу хөгжмийн нэвтрүүлэг дээр дуулж бүжиглэж байхыг нь хардаг байсан. Одоо ингээд тайзан дээр хөгжилдөж өөрсдийгөө мэдэрч байгааг нь харах ямар аз жаргалтай мэдрэмж вэ.

Доргин явж байсан дуу нь дуусан тэд ус ууцгаан зарим нь урсах хөлсөө арчина. Жин намайг анзаараад Жонгүгыг дуудан тэр ч надруу харав. Намайг харснаа хөөрхөн туулай шиг дэгдэж ирэхэд ард байсан Арми нарын дуу чангараад ирэв. Намайг дуудаад юм хэлэх гэж байхад Намжүүн дуудан тэд тайзны голруу явлаа.

"бидний тоглолт талагдаж байна уу? Та нар хөгжилдөж чадаж байна уу?" гэж асуухад цэнгэлдэх дүүрэн Арми нар нэгэн зэрэг орилон намайг цочиогоод авав. Энд ийм чанга сонсогддог байхнээ. Тайзны хажуунаас сул сонсогддог юм байна.

"Өнөөдөр маш онцгой зочин ирснийг та бүхэн мэдэж байгаа байх" Юнги хэлэн тэд бас л орилолдон мэдэж байгаагаа хэлнэ. "Манай макнэ Жонгүгын алдарт найз охин болох Кристал өнөөдрийн хамгаалалтын албыг хариуцан ажиллаж байгааг та бүхэн анзаарсан байх. Тиймээс бид түүнд таларахснаа илэрхийлэх хэрэгтэй байх" Намжүүн хэлэв. миний хажууханд байсан Арми нар намайг нэгэн зэрэг дуудан баярлалаа гэж хэлэн нь сонсдон тэдэнтэй мэндэлчихээд эргэн харав.

Жонгүг надруу нэг харснаа Намжүүний хажууд очин чихэнд нь нэг зүйл шивнэж хэлэхэд ахлагч нь толгой дохив. Жонгүг инээмсэглэл тодруулсаар над дээр ирээд гараа сунгалаа.

"айн?" яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гараа сунган хурдал гэж хэлнэ. Хамгаалалтын абаны хүмүүс надад туслан тайзан дээр гаргалаа. Жонгүгын гараас барисаар тайзруу алхахад цугласан олон улам чанга орилон чих өвтөглөн гараа чихэн дээрээ тавилаа. Жонгүг бушуухан миний чихэн дээр даран хөвгүүд "Арми жоохон зөөлхөн Кристалд чанга байгаа байх" гэж хэлэн догдолсон хүмүүсийг хэсэгхэн ч болтугай хугацаанд чимээгүй болголоо.

"Кристалаа өнөөдрийн концерт чамд хэр санагдаж байна" Жимин асуун Жонгүг надад микрофоноо өгхөөрөө далимбуулан бүсэлхийнээс тэврэв.

Бурхан минь гэж миний чихний хэнгэрэг хагарсан гэхэд буруудахгүй байх, хүмүүсийг арай хийн чимээгүй болгоод миний хариултыг хүлээв. цуурай ихтэй байгаа болохоор яриж байгаа нь давхцаад сонсогдохгүй, Жонгүг өөрийнхөө чихэвчийг миний нэг чихрүү хийлээ. Одоо арайгагүй байна.

"Сайн байцгаануу. Кристал байна" мэндлэхэд бас л орлилоо.

"Өнөөдөр би хамгийн анхны удаа тэдний концертийг үзэж мөн арын албанд нь ажиллаж байна. Тоглолт анх эхлээд л би та нарын эрч хүч, тэдэнд өгөх хайрыг тайзны араас мэдэрч эхлэсэн. Хөвгүүд туугаа туусгаад тайзаас буун дараачын үзүүлбэртээ бэлдэж байхад тэдний инээмсэглэл хэзээ ч арилдаггүй. Яг үүншиг миний инээмсэглэл баярцэнгэл, сэтгэл дүүрэх аз жаргал өнөөдөр нэг ч хором арилсангүй. Одоо ингээд зогсож байгаагаар Хөвгүүд болон та нарын хооронд байдаг нандин маш онцгой холбоог ойлгож эхлэхэд минь том хувь нэмэр боллоо. Ингээд урт яриагаа дуусгаад тоглолтондоо орцгооё" сүүлийн хэсгийг хэлэхэд хөвгүүд болон Арми нар инээн Жонгүг намайг өхөөрдөн зогсоно.

"Миний найз охин хөөрхөн байгаа биз" Жонгүг асуухад дахиад л чих өвтгөм орилолдоно. "Чи одоо гайхуулахаа болиоч" Тэхён хэлэн удалгүй дараачын дуу нь эхлэлээ. Тайзан дээр өөрсдийн дураар хөгжилдөх хөвгүүд өнөөдөр болж болзошгүй аюулыг мэдэхгүй байсан нь дээр гэж бодож байна.

Жонгүг завсар гарав уу үгүй юу надруу янз бүрийн зүрх явуулна. Намайг байгаад их баярлаж байгаа бололтой.

Тоглолт дуусах дөхөж байна гэхдээ санаа амарч болохгүй, Хөвгүүдийн болон арын албаны хүмүүс, энд цугласан үзэгчид гээд тэднийг энэ газраас аюулгүй явтал нь бид хамгаалах ёстой. Хамгаалалт тависан газруудаа нэг нэгээр нь холбоогоор шалгасаар нэг харахад тэд тоглолтоо дууссан арын бүжигчидтэйгээ хамт бөхийж байх нь тэр. Удалгүй тэд тайзнаас буун галын үзүүлбэр эхлэв хэдий сайхан харагдаж байгаа ч гэсэн чимээ ихтэй юм. 

Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан Жонгүг тайзны ар руу явалгүй надруу гүйх нь харагдав. Энэ залууг яана даа. Өдөөс нь алхан явж байтал Жонгүгын ард нэг залуу гартаа буу барисан харагдав. 

"Жонгүг доошоо!" гэж орилон өдөөс нь хар хурдаараа гүйлээ, миний хоолойг энэ их дуу чимээнд сонссонгүй гайхан гүйж байснаа зогсох нь тэр. Хараал ид гэж. 

"Доо-"  цаг хугацаа яг л удааширсан юм шиг түүнийг тэврэн эргүүлж нуруугаа өнөөх үл мэдэх залууруу харуулах мөчид аль хэдийн буун дуу дуугарч  манай хамгаалагчид түүнийг дарах нь нүдний үзүүрт харагдлаа. 

"Төлөөлөгчөө!!"



-


-

-----------------------

тоглолтыг нь зүгээр дуусгачихгүй дээ.... гэж бодлоо 

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанDonde viven las historias. Descúbrelo ahora