9

323 50 4
                                    

Зохиолч талаас

Захиа дугтуй авснаас хойш аль хэдийн долоон хоног өнгөрчээ. Хүн болгон л хувийн амьдралдаа завгүй гүйнэ. Хөвгүүдийн аялан тоглолт эхлэх гэж байгаа болохоор Кристал Бигхит дээр тогтмол ирж ажлын гүйцэтгэл бэлтгэлтэй танилцана. Түүний мөнгө хаана юунд үрэгдэж зарцуулагдаж байгааг тэр мэдэх хэрэгтэй биздээ. Компани дээр ирэх далимдаа хөвгүүдийн бэлтгэлийн явцыг ч бас давхар харна. 

"Ингээд бэлгэл ажил дууслаа" Кристал хэлэн инээмсэглэсээр Бигхит компани ажилчдад амжилт хүсэн хурлын өрөөнөөс гарлаа. Маргаашнаас эхлээд Солонгост тоглолтоо эхлүүлээд бараг бүтэн   5 6 сарын турш гадаад тоглолтоо хийнэ. Кристал хурдхан шиг л хөвгүүдийн бэлтгэлийн өрөөрүү алхлаа. Замдаа таалардах ажилчид түүнтэй мэндлэн яаран явах охиныг харан инээмсэглэн үлдэнэ. Жонгүг Кристал хоёрыг үерхдэг гэж улс даяараа мэдэх болохоор тэдэнд энэ нээлттэй байдал нь заримдаа таалагдах шиг.  

Охин хөгжим хангинах өрөөний урд ирэн амьсгагаа намдаагаад хувцасаа нэг янзлаад хаалга зөөлхөн нээлээ. Эд бүжиглэн дуулах хөвгүүд түүнийг анзаарсангүй, охин ч чимээгүйхэн орон хаалганы хавцаа зогсоод хөлсөндөө дарагдах найз залуугаа харлаа. "Бурхан минь хэрэх болгонд улам л дурлах юм" гэж өөртөө шивнэн утсаа гаргаж ирээд тэндний зургийг аван сошиал медиа дээрээ тавилаа. Тэр дороо л сая сая хандалт аван сэтгэгдлүүдээр булна. 

Удалгүй дуу дуусан газар унан хүнд хүнд амьсгаадах хөвгүүдэд охин ус алчуур барисаар очлоо. "Өө кристал, хурал нь дуусаа юу" Хусог хэлэн алчуур аван хүзүүг нь даган урсах хөлсөө арчин сууна. "Нааш ир" Жонгүг хэлэн инээмсэглэсээр түүнийг тэвэрлээ "Чи хөлстэй байна шдээ" Кристал хэлэн түлхэх гэтэл тэр улам өөртөө наан "Намайг хөлстэй байхад өчигдөр чи ингэж хэлэлгүй улам л наалдаад байсан, өнөөдөр яасан" гэж жигтэй гэгч нь чихэнд нь шивнэн охиныг ув улаам болгов. Өчигдөр орой юу болсоныг охин яахан мартах билээ. 

Хэлэх үггүй болсон Кристал хошуугаа унжуулан тэврүүлнэ. Жонгүг унжсан хошуун дээр нь зөөлхөн үнсээд үсийг нь илэн "Маргааш тоглолт эхлэлээ" гэж хэлэн баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг. "Чи тоглолтын дунд ирнэ гэж амласнаа мартаагүй биздээ" гэхэд Кристал "Мартаагүй ээ, би очихгүй бол чи тоглолт дундаа намайг санаад байна гээд уйлчихаж магадгүй, чи мэднэ дээ Арми нар надад ямар сайн ханддагыг, магадгүй тэд намайг хулгайлаад чамд өгөх байх" гэж хэлэн тэл инээлдэн зогсоно. 

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанDonde viven las historias. Descúbrelo ahora