Epilogue

378 52 14
                                    

Амьдрал хэтэрхий гунигтай уйтгартай санагдах үе та нарт гардаг уу? Яг тэр үед л бүхнийг өөрчлөх боломж гарч ирдэг юм.


Зохиолч талаас

"Алдарт хөгүүдийн хамтлаг Битиэс ээлжит нэгэн рекордоо тогтоолоо. Billboard HOT-100 жагсаалтыг тэргүүлсэн Азийн хамгийн анхны хамтлаг болж чадлаа. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч тэдэнд баяр хүргэн захидал бичсэн байна....." Кристалын завгүй ажиллах өрөөнд мэдээ хангинан охин бушуухан зурагтаа унтраалаа.

Тэр яг одоо энэ бүхэнтэй орооцолдож байх тэнхэл алга. Компани ажил гэж уул овоо шиг их мөн түүний талаар сонсох хүсэл ч алга.

"Захиралаа таны илгээмжүүд" нарийн бичиг охин нь томоо гэгчийн харьцаг барисаар өрөөнд нь орж ирлээ. Кристал бичиж байсан балаа тавин санаа алдаад "Дахиад л тэр үү? чамд түүний явуулсан юмыг битгий авч бай гэж хэлсэн дээ" гэхэд нарийн бичиг охин нь гэмгүй царай гаргаад "Энэ удаад тэр өөрийн биеээр хүрч ирэн танд заавар өгөөрэй гэж гуйсан юмаа" гэж хацар нь халуу түүгэн хэллээ.

Кристал ардхан байх том цонхоороо хартал бөөн хүн цуглачихсан, тэр олоон дундаас нэг хар машин арай хийн гарлаа. Кристал дахин санаа алдаад өмнөө зогсох нарийн бичиг охинруугаа харан "Дахиад л нэг зурганд зарагдчихсан уу?" гэлээ.

Охин ч ичингүйрэн инээгээд толгой сэгсрэн "Үгүй ээ.. нөгөө юу... Жимин гуйсан юмаа.." гэж хэлээд хамаг нүүр нь улайчихав.

Кристал тэсэлгүй инээгээд "Тэгж л таарна... Гэхдээ та хоёрын дунд ямар нэг юм болоод байна уу? нэг л зүйл үнэртээд байгаа шүү" гэж нарийн бичиг охиноороо тоглоом хийн асуутал охин толгой сэгсрээд "Үгүй ээ.. зүгээр л би фэн нь байгаа юм...өөр зүйл байхгүй хараахан..." гэж хэлэхэд Кристал чанга чанга инээн.

Жимин нарийн бичиг хоёр нь их хөөрхөн харагдах байхдаа гэж бодон түүний байдгаараа улайсан царайг дахин зовоолгүй өрөөнөөсөө гаргалаа.

Кристал хайрцаг руу хэсэг харж байсанаа хайч аван задлахаар шийдлээ. "Ямар том юм бэ?" гэсээр задалж үзтэл өдөөс нь цэнхэр шаар нисэж ирээд түүнийг хөөрхөн цочоогоод авав.

"Арга нь дуусаж байх шив.." гээд Кристал инээмсэглэсээр утсаа аван залгаж хоёр ч дуудуулаагүй байхад яг хүлээж байсан мэт дуудлагыг нь дорхноо авлаа.

"Кристалаа.... намайг уучлаарай... хоёулаа эвлэрэе тэхүү.."

Кристал янзыг нь үзэх гэж хэсэг чимээгүй сонсов.

Você leu todos os capítulos publicados.

⏰ Última atualização: Mar 09, 2021 ⏰

Adicione esta história à sua Biblioteca e seja notificado quando novos capítulos chegarem!

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанOnde histórias criam vida. Descubra agora