Зохиолч талаас
"Мариа арайчдээ"
Охид чих дүжрэм хөгжимтэй клубд орж ирээд Кристал Мариад чирүүлсээр VIP хэсэгрүү орлоо. Тэнд байсан хамгаалагч нар Мариатай мэндлээд тэднийг ямарч саадгүй оруулав. "Бодвол чиний клуб үү?" дээд давхарт байх буйдан дээр суун доорхон бүжиглэж байх залуусыг ажна. "Юун тулд Мафиатай билээдээ иймхэн юм байх айн" гэж хэлэн уух зүйл захиална. Маргааш Мариа буцаж явах болохоор Кристал ч олон юм хэлэлгүй чимээгүй суулаа.
Тэдний хооронд чимээгүй хэдэн минут өнгөрсний дараа Кристал тэсэлгүй үг хэлэх гэж байхад нь Мариа түнийг чимээгүй болгоод "Энд хэн байгааг хараач" гэж хэлэн урдаа байх хундага зүйлээ уугаад хурдхан доошоо буулаа. Кристал түүнийг чимээгүйхэн ажиглан сууж тэрнийг юу сэдээд байгааг гайхна. Баян чинээлэг хүмүүсийн хүүхдүүд ирдэг зэрэглэл сайтай клуб шиг харагдах юм.
Мариа доошоо буугаад тайзны голд бүжиглэж байгаа залуу дээр очлоо. Залуу ч түүнийг анзааран биеээ том болгох гэж хичээн нуруугааа цэхлээд Мариаг өөр дээр нь ирэхийг хүлээлээ. Мариа ч бөгсөө савлан алхасаар түүн дээр очоод цамцных нь энгэрээс татан чихэнд нь юм чивнэн. Энэ хүүхэд чинь найз залуугүй билүү? нөгөө ангийнх нь хүүхэд Тэхён биш билүү?
Юу л сэдээд байна даа гэж бодсоор Кристал түүн дээр очих гэтэл гэнэт Мариа өнөө залуугаа гарыг нь гөжөөд хажуунах нь байх ширээн дээр нүүрээр нь тас хийтэл мөргүүллээ. Тоглогдож байсан хөгжим зогсон бүгд тэдэнрүү харна. Мариа ч тоосонгүй өнөөх залуугаа дахин нүрийг нь ширэнэ дээр нялж хаяаад чихэнд нь юм шивнэлээ. Яриа нь дуссан бололтой Мариа залууг тавин өнөөх нь чааваас хамраа барисаар доош суулаа. Хамрыг нь хугалчихсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэгснээ Мариа хөөрхий амьтанг үснээс нь зулгааж байгаад ирүүг нь өвдөглөн унагааж гэдэсрүү нь хэд хэд өшиглөөд өгөв.
"Бурхан минь Мариагын таньдаг хүн нь байгаасай, Мафийн хүн байгаасай" Кристал амандаа үглэсээр дахин бичиг цаастай зууралдахаас төвөгшөөнө. Гал дээр тос нэмнэ гэгчээр доор Мариагын ажил намжаагүй байхад хажуунаас нь нэг тэнэг амьтан Мариа дээр хүрч ирээд ингэж хэллээ "Хөөе хэн болоод энд шуугиан тариад байгаа юм"
Мариа түүнрүү эргэж хараад мөсөн царайгаа гаргах нь тэр. Кристал санаа зовсондоо аль хэдийн доод давхарлуу буучихжээ. "Мар-" хэлж дуусаагүй байтал Мариа аль хэдийнээ гуяндаа нуусан байх хээнцэр гэгчийн буугаа гаргаж ирээд ганган хувцас өмссөн бандируу чиглүүллээ.
ESTÁS LEYENDO
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfic"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...