Зохиолч талаас
Локкет бүлгийн байшингаас гараад тэд Мариагынд цуглалаа. Мариагын шилтгээнд хүрэх зав чимээгүй байх ч энэ хоосон агаар хүмүүсийн хоолойг боож байгаа мэт тарчлантай санагдана. Кристал өмнө нь харж байгаагүй аав нь ингээд нас барчихсан. Харин Мариагын хувьд хамгийн ойр дотно гэх хүн нь ингээд таалал төгслөө.
Энэ аллага Мариагын дотор байх араатанг улам өдөөж эцсийн цоожыг талсан гэхэд хэлсдэхгүй нь. Одоо Мариа зөвхөн Юи болон Кристал л үлдлээ.
Кристал төрсөн аавтайгаа уулзаж байх минь яавдаа гэх харамсал зүрхийг нь зүсэх мэт. Мариад хэр байгаа бол гэж бодохоос ч хэцүү байна. Ээжийг нь нас барснаас хойш түүний хажууд аав нь байж энэ бүх зүйлүүдийг нь зааж өгсөн хүн, хэдий залуу охин аавыгаа үзэн яддаг мэт харагддаг ч Кристалаа өмнө түүнд өөр хэнч байгаагүй. Зөвхөн аав нь байсан юм.
Хэрвээ Кристалыг аавынхаа араас алдчихвал Мариа яах бол?
Том шилтгээнд нь орж ирээд ч чимээгүй байдал эвдэгдсэнгүй. Ви Мариатай зууралдалгүй сэтгэл санааг нь тогтвортой болтол хүлээхээр шийдэн хажууд нь бараатай явж хааяаа гараас нь зөөлхөн атган би энд чамтай хамт байгаа шүү гэдгийг сануулж байлаа.
Том өрөөнд орж ирэн буйдан тойрч суугаад хэн нэгнээ ярихыг хүлээнэ. Хэдэн арван цаг өнгөрчихсөн юм шиг санагдах ч ирээд дөнгөж 10 минут л болж байлаа. Эгч дүүс охидын хэн нь ч нулимс унагаасангүй. Кристал гунигтай бодол санаа нь өөр ертөнцөд байгаа мэт харагдахад Мариа өнөөх мөсөн царайн дээрээ тавьчихаад сэтгэл хөдлөлөө ил гаргасангүй. Гэхдээ түүний үйлдлийг Ви анзааралгүй өнгөрөөсөнгүй.
Кристалын утасны дуунд бүгд цочин түүнрүү харлаа. Охин хурдхан утсаа чимээгүй болгоод холдон утсаа авав.
"Байна уу?" Кристалын хоолой зөөнгтөж чичрэнэ.
"Кристалаа чи хаана байна аа? Ноцтой асуудал үүслээ, Яг одоо төв дээр ир" гэж дарга нь нэлээн сандарсан байдалтай хэллээ. Цаана нь чимээ шуугиан гараад тод сонсогдсонгүй.
"Юу болоов?" цочрооноосоо гарах гэж амьсгаа аван нүдээ анилаа.
"Жонгүг барьцаалагдсан байна"
Кристалын утас тэдний хүлээж байсан дохиог өгсөн мэт Намжүүн "Мариа одоо яахуу?" гэж их л болгоомжтой асуулаа. Түүний санахаар Ээж нь үхсэнээс хойш охин тэс өөр хүн болчихсон. Харин одоо ямар хүн болсон бол гэдэгт эргэлзэнэ.
Охин хэсэг сууж байснаа чухал царайлж ирээд ярих гэтэл хаалга саван царайн нь байдгаараа цонхийж нүд нь айдсаар дүүрсэн Кристал орж ирлээ.
ESTÁS LEYENDO
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfic"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...