13

293 50 8
                                    

Хөвгүүдтэй видео дуудлага хийж арай гэж салгаад ажилруугаа яааран гарлаа. Тэд яваад аль хэдийн хоёр долоон хоног болж, "Кристалаа чи хэзээ ирэх юм бэ? Жонгүг энд гуниглаад үхлээ. Бид нар чамайг санаад байна." гэсэн гомдол хүлээн авсаар дараа долоо хоногт амживал очно гэсээр хоосон амлалт өглөө. Гэхдээ тэд явсан нь болсон юм... энд байвал тэдэнд л аюултай. Одоо хамгийн гол зүйл бол тэднийг эргэж ирэхээс нь өмнө энэ асуудлуудыг нэг мөсөн цэгцлэх хэрэгтэй. 

Компютероо хаагаад гадаа суух нарийн бичиг охиндоо явлаа гэж хэлчихээд гадаа хүлээн суух Давон эгч дээр очлоо. "Дахин хэрэг гарсан уу?" гээд нөгөө ажлынхаа компюьтроо асаан сүлжээнд орлоо. 

"Чамд хэлвэл чи бараг төврүү нисээд оччих байх" гэж хэлэн сууна. "Юу болоов" гэсээр хотоос гарлаа. Өнөөх хонгилоор орон машинаа солиод төв байгууламжруу ойртов. "Өнөөх чиний залуу хувилбар охин өнөөдөр баригдан ирсэн" гэж хэлэхэд бид аль хэдийн гадаа нь ирсэн байв. Би үгийн зөрөөгүй Мариагын байгаа газарруу хурдаллаа. 

"Мэдээд байсан юмаа, Тэд магадгүй төөрсөн эгч дүүсч байж мэднэ" гэсээр Давон эгч араас үглэн хурдална.  Дарга намайг хүлээж байсан бололтой байцаалтын өрөөний урд зогсож байх нь тэр.  Өрөөнд ортол Мариа байдгаараа гар нь гавтай залхсан царайтай сууж байв. "Сайнуу Мариа" гэхэд тэр надруу эргэж ч харалгүй харц нь нэг л алсад. "Юу гээч хоёуулаа өөр газар очиж яриалцах уу? миний өрөө ямар байна" гэхэд тэр толгой дохиод босох гэтэл хажууд нь байсан цагдаа нар түүнийг уулсан гавыг нь тайлах түлхүүр гаргаж ирлээ. 

Миний инээд хүрэн толгойгоо сэгсрээд "Наадах чинь хэрэггүй л болов уу" гэхэд өнөөх хоёр гайхан надруу хараж байхад Мариа зүгээр л гараа тараад аль хэдийн тайлагдчихсан байсан гавнаас гарав. "Яаж? би яг гав зүүсэн дээ?" гэж мэл гайхсан хоёр Мариаруу харна. "Түүнийг гавлаж чадах хүн бас гав ч энд байхгүй байх гэж айж байна" гэсээр түүнийг миний хажууд ирэхийг хүлээнэ. Мариа эргэж хараад том тольруу хараад "Зүгээр та нарыг хэссэгхэн хугацаанд сэтгэл амар байлгах гэсэн юм" гэж хэлээд манайг даган явлаа. 

Хонгилоор алхан биднийг өнгөрсөн хүмүүсч гайхан харна "Сургууль дээр гарсан зодооныг чинь сонссон болгож тависан харагдсан" гэхэд Мариа нүдээ эргэлдүүлээд "Тэр өөрөөл л эхлэсэн" гэж яг л ахлах сургуулийн сурагч шиг аашлан намайг гайхшруулна. "Байнга хамт явдаг хүү чинь чамайг нэлээн их өөрчилжээ" Мариа хариу юу ч хэлсэнгүй. 

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin