14

308 57 12
                                    

Зохиолч талаас

Бараг бүхэл өдөр болсон мэт санагдах тэр яриа, тэдний амьдралыг ялангуяа Кристалын амьдралыг оронгоор нь өөрчлөхийг хэн мэдэхэв.

"Гайхамшигтайгаар санав уу" Мариа асуун бараг л бассан царайтай сууна. Энэ бүх хугацаанд Мариа эгчийгээ нууцхан хайж байсан гэхэд буруухадгүй ч түүнд уурлахаа болиж чадахгүй юм. Кристал төрсөн ээжийнхээ нас барахыг харж чадаагүй ч Мариа түүнийг нүднийхээ өмнө сүүлийнхээ амьсгалын хураахыг харсан юм.

Кристал сууж байсан буйдангаасаа босон цонхруу явлаа. Мариагын хэлсэн худал мэт үнэн үгс түүний өнгөрсөн түүх тархийг нь задлах мэт, гэхдээ яагаад ч юм Мариад итгэж болохоор санагдана. Мариа бас түүний араас боссон бололтой хажууханд нь "Тэгээд хайрт дүүгээ тэврэхгүй юм уу?" гэж гараа дэлгэн түүнийг сожсон байдалтай харна. Кристал сулхан инээгээд ухас хийн түүнийг тэвэрлээ.

Мариа энэ үйлдлийг хүлээгээгүй байсан бололтой Кристал түүнийг тэврэхэд хамаг бие нь хөшин, хэзээ хамгийн сүүлд ийм дулаахан мэдрэмж авснаа санагалзана. Кристал санаа алдан түүнээс холдоод "Тэгээд чи ямар хэргээр ирээвдээ, Санаачлагаараа өөрийгөө миний төрсөн дүү гэдгээ хэлэхээр лав ирээгүй байлтай" гээд ширээгээ налан соглоо.

"Би үүнийг хүсэхгүй байгаач надад чиний тусламж хэрэгтэй байна" гэв. Кристал сулхан инээмсэглээд "Одоо би чиний эгч юм чинь намайг эгчээ гэж дуудахгүй юм уу?" гэж асуухад Мариагын нүдэнд хор орсон мэт хөмсөг нь ширүүсэн Кристалын хоолойгоор гар нь ороож сулхан базлаа. Хоорондоо нүүр тулан, Мариа хүйтэн харцаараа хараад "Надад тэр эгч гэсэн новш чинь хэрэггүй, Хэдий бид цусаараа холбоотой байгаа ч хэзээ ч эгч дүүс болохгүй, Наад хараал идсэн эгч гэсэн үгээ ficcati nel culo" гэж хэлээд холдов.

Гайхаж сандраагүй Кристал инээмсэглээд "Бид хоёр үнэхээр л төстэй бололтой" гэхэд Мариа бас л нүдээ эргэлдүүлнэ.

"Харамсалтайгаар чи миний эгч болж таарлаа бас бид хоёр нэг зорилготой байгаа гэж имээж байна" нухацтай чухал царайн дээрээ тавиад ширээн дээр нь байх балыг оролдоно. "Зорилго гэж?" Кристал эвтэйхэн асуулаа.

"Ноён Х-ийг барьж аваад алах" гэж мөрөө өргөн энгийн л ойлгомжтой зүйл хэлэж байгаа аятай. Кристал хэсэг бодож суусна " Тэгээд чамд ямар санаа байгаа юм?"

Мариа тойрч ирэн хажууд нь ширээ түшин зогсоод " Гэхдээ гол ажилдаа орохоос өмнб би өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй байна. Магадгүй би тэнд  Ноён Х тэй таарах байх. Мэдэх байлгүйдээ Мафиа ертөнц том ч гэсэн дотроо бол ялзарсан алим л гэсэн үг" гэж хэлээд оролдож байсан балаа ширээн дээр зоож орхив.

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанDonde viven las historias. Descúbrelo ahora