19

282 41 10
                                    

Зохиолч талаас

[Цаг 10:30]

Утсаа атган санаа алдан суух Кристал, өнөөдрийн үйл явдал бэлэн байгаа эсэхтээ эргэлзэнэ. Хэрэв ямар нэг зүйл буруугаар эргэвэл, хэдий хэмжээний хохирол амсаахаа мэдэхгүй юм. Магадгүй Кристал энэ даалгавараас амь гарч чадахгүй байх.

Жэйк:

Ирчихлээ

Одоо буцах зам нэгэнт үгүй, цүнхээ аван компаниасаа инээмсэглэл тодруулсаар гарч ирлээ. Компани төв үүдний дэргэд гялалзсан хар машинаа налан зогсох Жэйк Кристалын хараад инээмсэглэн дөхлөө. Кристал ч гэсэн мишээсээр хурдан алхан түүн дээр очин тэврэн авав. (Кристал ингээд л Жонгүгыг хаячихаж байгаа юм уу? sad life)

"Бүх зүйл бэлэн үү?" чихэнд нь шивнэн саяхан цацсан гэмээр жоохон хурц үнэртэй усыг нь үнэртлээ. Жэйк хариу дуугаралгүй толгой дохиод урдуур нь унжсан үсийг нь чихнийх нь ард зөөлхөн гэгч нь элбэн орууллаа. "Явцгаах уу?" гээд хаалга нээж өгөхөд охин ч толгой дохин хацран дээр нь зөөлхөн шүргэх төдий болоод орлоо.

Жэйк ойр торноо хальт хараад шилээ зүүн жолоочын талруу орлов. Энд тэндгүй нуугдсан папариц, фенүүд тэнднийг нүд салгалгүй харан үйлдэл бүрийнх нь зургийг авна. Компани хаалгаар орж гарж байсан ажилчид хүртэл хоорондоо живнэлдэн ярьж, захиралаа царайлаг өндөр мөн баян залуутай байхыг гайхан ярьцгаана.

Кристал машиндаа суугаад ч биеээ амрааж чадсангүй. "сэжигтэй зүйл харагдсан уу?" гэж Кристал инээмсэглэсэн хэвээр Жэйкын гарыг дээш нь цонхоор харагдахаар атган суулаа. Жэйк толгой сэгсрэн  Кристалын гарыг үнсээд их дэлгүүрийн зүг хөдөллөө.


[Цаг 11:45]

Замын түгжрэл гэж явсаар байтал цагаасаа 15 минут хоцрон буулаа. Хөтлөлцөн алхах Жэйк Кристал хоёр дэлгүүр орж ирээд танил царайнуудыг энд тэндгүй харна. Жэйк Кристалын гарыг татан чихэнд нь зөөлхөнөөр шивнэн "Бүгд байрлалаа эзлэсэн" гэж хэлээд охин ч инээмсэглэн толгой дохин тэд эхний дэлгүүрээр орлоо.

"Тавтай морилно уу?" гэж худалдагч үүднээс угтан авч тэд толгой дохилцон Кристал хувцас үзэж эхлэлээ. Харин Жэйк араас нь чимээгүйхэн дагаж хаялам хаялам хийн ойр хавийг ажиглана. "өнөөдөр цаг агаар сайхан байна шүү?" Кристал худалдагчаас асуухад хариуд нь "Тиймээ гэхдээ шүхэр авч явахад илүүдэхгүй орой болох байх" гэв.

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанDonde viven las historias. Descúbrelo ahora