Мариа талаас
Кристалыг харах болгонд ээжийг санах юм, ээжийн цэнхэр нүдийг авч төрсөнд нь атаархах ч тэр ээжтэй хэтэрхий төстэй байгаад нь уур хүрнэ. Ааш зан нь хүртэл.
Өчигдөр хийсэн чин сэтгэлийн ярилцлага түүнд хүнд цохилт болсон байх, дасаж ойлгох хугацаа өгөх хэрэгтэй ч надад тэгэж байх цаг мөн тэвчээр алга. Одоо жоохон хүүхэд шиг аашилхаа болих хэрэгтэй.
Байрлаж байсан байшингаасаа гаран маскаа өмсөөд хотын гумдаар алхана. Завгүй хүмүүс намайг анзаарахгүй зөрж өнгөрөх ч гэрээс гарснаас хойш нэг хүн намайг ажиглаад байгаа нь илт мэдрэгдэх юм. Новш гэж энэ сүүлнээс салах ажил гарлаа гэж бодон ойролцоохон байх кафе орон түүнийг анзаарагүй юм шиг царайлан уудаггүй ч гэсэн кофе захиаллаа.
Уух юмаа авчихаад цонхоор харан суулаа. Хажуу тийшээ хялам хийж хартал өнөөх хүн чинь царайгаа нуух гээд сонин бариад суулаа. Өрөвдөлтэй гэдэг нь...
Хатуу аргаар үзэх үү зөөлхөн аргаар үзэх үү гэж хэсэг бодож суусна өөртөө анхаарал татахгүй байх хэрэгтэйгээ санан угаалгын өрөө орлоо. Тэгвэл зөөлхөн аргаар үзэхээс дээ..
Угаалгын өрөө ороод хүн байгаа эсгийг нь шалган гараа угаалаа. Төд удалгүй хаалга онгойн толины тусгалд өнөөх залуу гартаа буу барьсан харагдана. Хувцаслалт буугаа бариж байгааг нь харвал манай бүлэглийн хүн биш мөн Кристалын ч хүн биш байна. Цагдаагын байгууллга алдарт дүрэм журам баримталдаг учир буугаа цэвэрхэн ашиглаж зөв аргаар барьдаг харин манай бүлэглэл миний арга барилаар барьдаг.
"Уучлаарай та өрөө андуурсан байна" гэж хэлээд усаа хаан гараа хатаан зогслоо. Толины тусгал хартал буугаа надруу чиглүүлэн гар нь үл алим чичрсэн байдалтай зогсоно. Жоохнороо ч байна даа хүүхдүүд.
Намайг анзараагүй бодсон бололтой гохоо дарах гэж байхад нь доошоо суугаад хөлөө эргүүлэн дэгээдэж унагаагаад буун ч дуу дуугарсангүй тэр газар уналаа. Толгойгоо барин ёоолон хэвтэх үед нь хаалга цоожлоод эргэж харлаа.
Өнөөх чинь босож ирээд дахин буугаа онилоход нь гарыг нь цохиж буу нь мултран унав. Зүүн гараа далайн ирэхэд нь бултаад гэдсэн дунд нь цохин өрцийг нь оноод бие нь атийх үед нь өвдгөө өргөн ирүүн нь цохин дахиад нь газар уналаа. Бууг нь аваад хартал байж гэн хямдхан буу, аль ч хар захаас олж болохоор хамгийн муу буу.
Ирүүгээ мөн гэдсээ барин өөдөөс муухай харан суух залууд хэллээ "За тэгээд ханаас гараад ирсэн хүүхэд вэ?" гэж асуун бууг нь аван арын буу тогтоогчиндоо шургууллаа. "Ийм хүйтэн зэвсгээр хүүхэд тоглож болдоггүй юм шүү дээ" гэж хэлэн дөхөж очитол бие нь ухас хийн хөдлөв. Гэхдээ надад бол хэтэрхий удаан хөдөллөө гэж хэлэн нь зүйтэй байх босож амжаагүй байхад нь нүүрэн дундуур нь дахин цохиж аваад нэг зүйл хугарах нь сонсдоно.
CZYTASZ
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...