Жонгүг талаас
Кристалыг явснаас хойш сэтгэл нэг л тавгүйрхэх юм. Ямар нэг хэрэг болсон болохоор түүнийг дуудсан байх. Түүнийг том хэмжээний хэрэг даалгаварт л дууддаг болсон гэж надад хэлсэн. Компанийх нь нэр хүнд түүнд маш сайн халхавч болж байгаа бас миний ч нэр хүнд түүнийг бусдад сэжиглүүлэхгүй. Би тусалж л байвал яаж ч ямар ч аргаар байсан хамаагүй.
"Жонгүгаа босоорой явцгаая" Тэхён ах дуудан бодол дундаас салгалаа. Аль хэдийн орой болжээ. тэр гэртээ ирсэн болов уу?
Бид хэд машиндаа хуваагдаж суугаад гэрийн зүг гарлаа. "Ойрд Кристалынд очоогүй. Гоёдоо тэр цуглуулгандаа шинэ зүйл нэмсэн гэж найдаж байна" гэж Жимин ах баяртай нь аргагүй хэллээ. "Кристалынх руу??? юу болоод байна аа?" хэзээ тийшээ явахаар болчихов. "Чи сонсоогүй юмуу, сая менежер ахруу мессеж бичээд биднийг урьсан гэсэн"
"Би сонсоогүй юм шиг байна даа" гэж амандаа бувтнасаар утсаа шалгалаа.
Цэнхэр нүдэн хайр💖-аас
Жонгүгаа орой манайд хөвгүүдийг дагуулаад ирээрэй. Хайртай шүү хүлээж байя
гэсэн мессеж иржээ. Гэхдээ Кристал гэнэт хүн гэртээ урих хүн бишдээ.
Кристал талаас
Гэртээ ирээд гадуур хувцасаа өлгөөд цүнхээ чирсээр өрөөлүүгээ явлаа. Гэртээ ирээд ганц ч удаа болтугай тайван байх юмсан. Санаа зовох юмгүй, энэ хэрэгч тэр, компаний ажил ч тэр, зүгээр л гэртээ Жонгүгтай хамт тэврэлдэн хэвтээд амрах юмсан. Би хүмүүсийн нэгэн хэвийн амьдралаар нэг ч өдөр болтугай амьдарч үзмээр байна.
Орон дээрээ хэвтэж байхад гэнэт хаалганы хонх дуугарав. Хэн байдаг билээ? сурсан зангаараа орны хажууд байх буугаа аваад цэнэглэн ардаа хийлээ. хэн ч байсан уригдаагүй зочид...
"Очлоо" гэсээр тайван гэгч нь хаалга онгойлготол өөдөөс том том тор юм барьцгаасан хөвгүүд орж ирлээ. "Кристалаа... дахиад сайнуу? бид хэдийг оруулахгүй юм уу?" гэж Жин хэлэн зогслоо. Жонгүгрүү хархад тэр ч гэсэн гайхсан харцаар харна.
"өө та хэд ирчихээ юү? ороод ир ороод ир" гэсээр хаалгаа том нээн хөвгүүд ч орон шуугилдаж эхлэлээ. Жонгүг сүүлд орж ирэн гадаахыг нэг харчихаад хаалгаа хаалаа. "Кристалаа юу болоод байна?" гэж хэлэн намайг тэврэн авав. "Мэдэхгүй ээ та хэд л гэнэт хүрээд ирлээ?" гэж гайхан асуухад Жонгүгын царай хувьс хийв. Тэр утсаа гаргаж ирэн надад миний бичээгүй мессежийг үзүүлэх нь тэр.
ESTÁS LEYENDO
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfic"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...