6

331 50 7
                                    

Кристал талаас

Ажил гэж уул овоо шиг их.

Гудамжаар замгүй хөлхөлдөх хүмүүс, хэдий нар тусаж нүүрэн дээр ээн байгаа ч сэтгэл хүйтэн санагдана. Өчигдөр шөнө тайванч амарч чадсангүй, үүрээр сэрээд бэлтгэл хийж байгаад ирсэн. Харин одоо нойр хүрч байна. Гэхдээ өнөөдөр маш чухал уулзалттай болохоор эрт хариж чадахгүй нь .

"Захирлаа, уулзалт эхлэхэд бэлэн боллоо" шинээр авсан нарийн бичиг охин хаалгаар цухуйн хэллээ. Нүдэнд нь оч ассан сэргэлэн охинг хараад энэ их дарамт шахалт нэр хүндэд хүрээгүй байх үеээ дурсан санах юм.

Хүнд биеээ чирсээр бичиг цаасаан барин өрөөнөөс гарахад "Би туслая" гэж жоохноо хэлэн үгийн зөрөөгүй бичиг баримтыг минь барин ард зогслоо. Толгой дохин талархалаа илэрхийлээд хонгилоор явлаа. Хажуу тийшээ харвал завгүй гүйлдэх ажилчид харагдана. аргагүй шүүдээ удахгүй манай компаний том хамтрагч болсон хөвгүүдийн аялан тоглолт эхлэх болохоор Бигхит болон манай компаний ажилчид нэгдсэн баг гаргаж энд ажиллаж байгаа юм.

Хаалганы өмнө зогсоод гүнзгий амьсгаа аван бодлоо цэгцэлнэ. "Та чаднаа захирлалаа" жоохноогын гэнэн зан нүүрэнд инээмсэглэл авчихар ч энэ хүрэн хаалганы цаана байгаа өлсгөлөн үнэгнүүдийг тэр мэдэхгүй л байна. Гэхдээ энд хэн нь хатан хаан болохыг харуулаад өгье.

Хаалга нээн ороход яриж байсан хүмүүс чимээгүй болон миний үйлдэл бүрийг ажиглан харна. Нэг л буруу үйлдэл хийвэл тэд үүнийг өлгөн авч ярих нь дамжиггүй.

Гараа дохин энгэрт сандран зогсох ажилтанг эхлүүллээ. Байдаг л танилцуулга, байдаг л тоон үзүүлэлт. Хэдий анхаарлаа хандуулахыг хичээсэн ч сонирхол татахгүй нь.

"Үйлчилгээний байгууллагад зарцуулсан төсөв......., Нэмэлт хэрэгцээг хангах нөөц..."

Гэхдээ энэ төсөв яаж ийм өндөр гардаг байна? өрөөнд суух ахимаг насны эрчүүдийг харвал царай нь амарсан байдалтай харагдах ч гараараа ширээ зөөлхөн товших нь надад таалагдсангүй. Өлсгөлөн новшнууд....

Танилцуулга дуусан сандарсан ажилтан бушуухан юмаа хурааж эхлэлээ. "энэ удаад компани ашиг нэлээд унасан харагдаж байх юм. Ямар шалтгаанаас болоод ингэв? өмнөх онуудад өсөлттэй явж байсан" гэж толгой хэсэгт суух эр хэллээ. Нэрийг нь харахыг ч хүсэхгүй байна.

Инээд хүргээд хаячихлаа. "Харин л дээ яагаад юм бол?" гараа хумхин сандлаа налан тэднийг ажиглана. Миний энэ байдал таалагдахгүй байгаа бололтой "Кристал Захиралаа, тэ хэдий залуу байгаа ч-" "Та нар шиг өлөн биш" гэж яриаг нь таслав. өдөөс ялимгүй муухай харах амаа нээх гэж байхад нь "надад яагаад танилцуулагын матерал ирсэнгүй?" гэж асуухад тэд бие биерүүгээ харан "Танд хэрэггүй юм болов уу гэж бодоод"

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссанحيث تعيش القصص. اكتشف الآن