20

275 42 4
                                    

00:04

Охин чадах хүчээрээ бөмбөгийг хол саван шидэж нисдэг тэргэний жолоодлогоо хөлөөрөө өшиглөхөд тэрэг жолоодлогоо алдан маш хурдтайгаар доошоо уналаа.

00:02

00:01

00:00

~~~~~~~ энэ үед~~~~~~~(Мариа)

Мариа Жозепь хоёр эн тэнцүү үзэлцэж үзэгчид уйдаж эхлэсэн бололтой Жозепьд Мариаг гүйцээ гэж орилолдох нь чангарч эхлэв. Тэр харваас их сульдаж ядарсан харагдана. Харин Мариа зөвхөн амьгаадсан харагдав. Учир нь Мариа хүчээр биш ухаараан түүнийг ядраасан юм, Жозепьруу хүчээр дайрахаас зайлсхийн түүнийг эхлүүлэн цохиулж, харин Мариа цохилтоос нь хөнгөн бултана. Гэсэн ч Мариа хэд хэдэн газраа хүндхэн цохиулжээ. Түүний зүүн талын мөр хөндүүрлэж мөн баруун хавирга нь үе үе хатгана. Хугарсан байхаас зайлахгүй.

"Ингээд л болоо юу?" Мариа инээмсэглэн хэлэхэд Жозепийн нэг товчлуурыг дарвуу гэлтээ гэнэт Мариаруу дайран торонд шахаж хаанаас нь ч юм жижиг гарын хутга гаргаж ирээд түүнийг хэвлий хэсэгрүү бүллээ. Хүмүүс үүнийг хараад суудлаасаа босон орилолдож эхлэв. Томрон бүлтийсэн алаг нүдээ Мариа алгуурхан хааж амьсгаа нь намдлаа. Хамаг бие нь хүчээ алдан шууд л газар унаад өгөв. Жозепь түүнийг унахад хутгаа Мариад зоолттой чигээр нь үлдээгээд түүний нүүрийг хөлөөрөө нэг эргүүлж үзээд санаа нь амарсан шигээ нүдээ анин инээмсэглэнэ.

~~~~~~~~~энэ үед~~~~~~~(Жонгүг)

Жонгүг өнөөдрийн тоглолтонд нэг л төвлөрч өгөхгүй, жижиг жижиг алдаа гарган, өөрийнхөөрөө биш аашлана.

"Жонгүгаа тоглолтондоо анхаар" Намжүүн дүүгийнхээ энэ аашийшг тэвчилгүй тоглолтын сүүлийн хэсэг эхлэж байхад ууртайхан хэллээ. Жонгүг ахлагчруугаа гунигтай харцаар харан зүгээр толгой дохин микээ аван дээш гарлаа.

Мэдээжийн хэрэг Жонгүг тоглолтонд орохоосоо өмнө Кристалын скандал цуурхалыг харчихсан. Хөвгүүд түүнд янз бүрийн ажилтай нь холбоотой шалтгаан өгч тайвшруулах ч гэсэн Жонгүг уурандаа утсаа хананд савчихаагүй.

Анхандаа уур нь хүрч гомдож байсан ч Жонгүг энэ бүхэнд өөрийгөө бууруутгаж эхлэн тоглолтон дунд төвлөрч өгөхгүй байгаа энэ.

Сүүлийн дуу дуусан фэнүүдтэйгээ салах ёс хийж байхад Жонгүг өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн уйлчихлаа. Тоглолт дуусаж байгаа нь гунигтай ч Кристалыг бодоход л сэтгэл нь эмзэглэнэ. Жимин түүнийг тэврэн хэлэх үггүй ойлгож хажууд нь л зогсон тайвшруулахыг хичээх ч Жонгүг улам л уйлна.

Фэнүүд шуудхан л ойлгон бөөнөөрөө орилолдон зарим нь түүнийг харааж эхлэнэ. Гэхдээ тэд охинийг одоо ямар байдалтай байгааг нь мэдэхгүй шүү дээ.

Тэд тайзны голруу очин бөхийгөөд байж байтал Жонгүг гэнэт хөл алдан газар өвдөглөн уналаа. Түүний толгой эргэн дотор нь муухайраад, гар нь салганаж эхлэв. Босож чадалгүй тэр чигээрээ сууж гарах гэж байгаа толгойгоо барин чихээ таглан, яг л том машин мөргүүлчихсэн мэт бие нь өвдөж эхлэлээ. Хэдхэн секунтын өмнө зүв зүгээр байсан хүн яагаад гэнэт ингэж бие нь муудав?

Жонгүг цээжээ барин суухдаа ганц л хүнийг бодож байв
"Кристал"




-----3хоногийн дараа-----
Цав цагаан өрөөнд зөвхөн амьсгалын апрад сонсдоно. Осол болсноос хойш аль хэдийн 3 хоног болжээ. Тэр өдрөөс хойш Кристал сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан бөгөөд өнөөдөр энгийн өрөөнд оруулсан.

Орон дээр амьгүй хэвтэж байсан охины апратны дохио хурдсаж эхлэлээ. Хажууханд нь сууж байсан Мариа босон хартал эгчийнх нь нүд нт аниатай эргэлдэн гар нь жоохон татгагж хөдлөв.
"Одоо зүүдлээд байгаа юм байхдаа" гээд Мариа боогдоогүй гарыг нь жоохон чанга алгадаад авав. Тэгсэн Кристал гэнэт амьсгаа аван нүдээ нээлээ.

"Үхэх гэж байхдаа хүртэл зүүд зүүдлээд ямар уйдчихсан юм бэ?" Гэж Мариа нүдээ эргэлдүүлэн хэллээ. Орны хөлд суун амьсгаагаа намдааж байгаа Кристалыг харна. Толгой хүзүү гар хөл хавирга гээд боолгоогүй газар гэж үгүй. Ганц баруун гар нь л болтгүй байх юм.

Кристал амандаа байх апратаа аваад ус уулаа. 3 хоног шүүдээ
хоолой нь хатаж.

"Муу хүн үхдэггүй гэсэн үнэн юм байна. Нисдэг тэрэгтэйгээ хамт тэгж дэлбэрчихээд амьд гарж л байх юм. Чи ер нь хүн мөн үү?!" Гэж үглэж гарлаа. Мариа уул нь дуу цөөтэй хэдхэн хатуу үнэн л үг хэлдэг хүн. Эгчдээ санаа зовсон сэтгэл нь энэ л юмдаа.

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанDonde viven las historias. Descúbrelo ahora