Кристал талаас
Мариагын өнөөдрийн адал явдлыг сонсож дуусаад бид хоёр гол ажилдаа орлоо. "Ангын өдөр болтол 6 өдөр байна. Энэ хугацаанд төлөвлөгөөнийхөө талыг гаргах хэрэгтэй." Мариа хэлэн буйдан дээр сууна. "Биднийг хамт ажиллааж байгааг мэдэж байгаа болохоор гадна талаасаа нууж нуугдах хэрэггүй боллоо. гэхдээ дотроо маш байн хамгаалалтай бхйагүй бол биднийг төлөвлөгөөг бидэнд эсрэгээр нь ашиглаж ч магадгүй. Чамд найдвартай хүмүүс байгаа юу?" гэж асуухад тэр хэсэг суусна толгой дохин.
"Байх нь ч байгаа гэхдээ итгэж болох эсэхтээ одоо хүртэл эргэлзэж байгаа. Харин чи тэр дурлалт залуугаа энд оролцуулах гээд үзээрэй" гэж хэлэн залхсан байдалтай харна. "Энэ төлөвлөгөө бид хоёрын дунд л байвал зүгээр шүү" гэсээр надад нэг л итгэж өгөхгүй санагдлаа.
"Тэгээд яая гэж бодож байна" Мариа асуулаа. Шургуулганаасаа өнөөх захидал болон бууны сумаа үзүүллээ. Тэр харснаа хөмсгөө өргөн "Сонирхолтой л юм" гэснээ өнөөх захиаг үнэртэж үзээд толгой дохино. "Энэ цаасыг хараагүй удаж, бас энэ бууны сум гараар сийлсэн нь илт байна. Хэн сийлсэн гэдгийг нь мэдэж өгч болох юм" гэж хэлээд өнөөх захиаг гэнэт урчихав.
"Чи яаж байгаа юм? бичгийг нь уншиж ч үзээгүй байгааа биздээ хэрэгтэй зүйл байвал яах болж байна" гэхэд Мариа өдөөс мөс шиг харцаараа хараад. "Энэ цаасыг нэг газар удаан байлгавал муу гэдгийг мэдэхгүй юу?" гээд урсан цаасаа хаалааснаасаа гал гаргаж ирээд шатааж эхлэв.
Цаас шууд асаад л цэнхэр гал асаад бараг л шууд унтарчихав. Шатаж дуусаад маш муухай нэвширсэн үнэр үнэртээт эхлээлээ. "Энэ юу вэ?" гэсээр хамраа данар цонхоо нээлээ. "Энэ цаасыг рентгээн туяанд харахын тулд хортой бодисонд дүрж хатаадаг. Энэ цаасаа хадгалж байсан газраа хар" гэхэд нь өнөөх шүүгээгээ хартал үнэхээр нь доор нь байсан мод нь жоохон харалчихсан байна.
"Энэ цаасыг олоход одоо үед хэцүү болсон хэдхэн хүн л зардаг. Би хэдэн хүнээс асууж өгч болох юм" Мариа хэлэн эртхэн шиг түүнтэй таарч уулзсан бол би өөрийгөө хордуулж буудуулахгүй л байсан байна.
"Чамтай эртхэн уулзах минь яавдаа, ингэж их тус болно гэж хэн мэдхэв" гэхэд Мариа бахархсан харцаар харан "Энигма шүүдээ" гэсээр жуумалзан сууна.
"Эхлээд энэ сум болон цаасны учрийг олох хэрэгтэй үүнээс сэжүүр олдож магадгүй, Харин чи намайг халхалж байх хэрэгтэй байна. Ноён Х-ийг яг тэр гэж таамаглах хүн байхгүй болохоор хэн ч байж болно. Мафитай холбоотой гэм хэрэг, хүний наймаа гах мэт гарсан хэргүүдийг хяналтандаа хараг хэрэгтэй" гэж хэлэн би ч толгой дохино. Мариа ч аргагүй дараачийн толгойлогч болоход бэлэн болж гэсэн бодолтой суув.
"Чамайг халхаллаа гээд чи хэтэрхий том хэрэг тариад байж болохгүй, хэмжээ хаягаарааа мэдэх хэрэгтэй. Тэгээд дараа уулзахдаа ажил дээр ирэхээс илүү өөр газар, илүү хүн багатай газар уулзах хэрэгтэй байх. Чих цөөтэй газар" Мариа толгой дохин "Тэгвэл танай гэрт уулзаж байя" гээд бид хоёр дугаараа солилцоод тэр ч явлаа.
Тэр цаасыг тийм гэж мэддэг ч хортой гэж бас мэдсэнгүй. Намайг болон миний хайртай хүмүүсийг хорлох гэж байсан хүн их л ухаантай байх нь. Гэхдээ нэг сонин совин татчихлаа. Би уул нь энэ цаасыг шинжил гэж явуулсан юмсан. Цаасанд шингээн хорыг манай лабротари мэдэхгүй байна гэж байхгүйдээ.
Өрөөнөөсөө гараад лабротари байдаг газар очлоо. "Сайн байна уу төлөөлөгчөө, та энд ямар хэргээр ирээв" гэж өнөөх сум болон цаасыг шинжилсэн охин хэллээ. Өрөөг гүйлгэн харахад харуулууд байрандаа, мөн хэд хэдэн ажилчидтай хамт байх юм. Ямар ч сэжигтэй харагдахгүй байгаа залуухан ажилтан өөдөөс инээмсэглээд хэллээ "Ямар нэг зүйл шалгуулах гээ юу?"
Би ч хариу инээмсэглээд түүнд ойртон "Та энд ажилда ороод хэр удаж байна" гэхэд тэр гайхсан хараад "Удаагүй ээ, ороод гурван сар гаран болж байна. Ямар нэг асуудал гараа юу" гэхэд нь шууд гарыг нь аваад бүсэндээ байсан гаваа гаргаж ирээд.
"Таныг Мафийн бүлэглэлийн хэрэгт сэжигтнээр татаж байна" гээд гавлав. Харуулд байсан хоёр ажилтан хүрч ирээн түүнийг хоёр талаас нь чирэн явлаа. Хамгийн сонин нь тэр нэг ч удаа хариу эсэргүүцэл үзүүлэлгүй чимээгүйхэн гарав. Таамаглаж байснаар болж байх шив. Мариа надад түүнийг барь гэж шууд хэлэлгүй цаасыг шатааж хортой гэдгийг нь батлаад чимээгүйхэн ажиглаж суусан байх нь.
"Хүлээж байдаа" гээд түүний ард очин ардаа боосон үсийг нь дээшлүүлэн сөхлөө. Ихэнх бүлэглэлийн хүмүүс таних тэмдэгтэй байдаг гэж бодон түүний арын үсийг зөөлхөн таттал хэсэг үс шууд л мултраад гараад ирэв. Өнөөх охины бие шууд л чангарчихав. Түүний залгаа үсийг аваад хартал их сонирхолтой зүйл шивүүлсэн харагдана.
"Сонирхолтой шивээс байна"
---------------------------------------
Удааж байж шинэ хэсэг өгдөгтөө харамсаад орууллаа. Удаадаг байсан бол уучлаарай.....
YOU ARE READING
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...