Зохиолч талаас
Хөвгүүдыг онгоцны буудлаас гаргаж өгөөд машиндаа суун ажилруугаа явлаа. Азаар зүүн мөрийг нь буудсан болохоор гар нь хэрэгцээгүй санагдсангүй.
"Захиралаа бид ирлээ" жолооч хэлэн Кристал бодол дундаа автан суусан байлаа. Машинаас буун гар цүнхээ чангахан атгасаар компанируугаа орлоо. Зүүн гараа хөдөлгөж болохгүй боолт нь ил байгаа болохоор хүмүүст харагдуулахгүйг хичээн гадуурх хүрмээрээ хаана.
Кристалтай мэндэлсэн хүмүүс түүний хажуугаар өнгөрөн охин ч эргүүлэн мэндлэнэ. Том компани дахь урт замын дараа Кристал өрөөндөө орлоо. Гүнзгий амьсгаа аван ширээн дээр нь овоолоостой бичиг баримтаа нэг нэгээр нь үзэн гарын үсэг зурахад нь зурж урж хаяхыг нь хогын саванд хийнэ.
Хоолны цаг болж нарийн бичиг нь ямар хоол идэхийг нь асууна "чи явж хоолоо ид би өөрөө зохицуулчихна" гэхэд жижигхэн хөөрхөн нарийн бичиг охин нь "Жонгүг надад маш чухал үүрэг даалгавар өгсөн. Таныг өдрийн хоол алгасуулахгүй байх, тогтмол ус уулгах бас эрт хариулж байх үүрэг өгсөн" гэхэд Кристал инээн нулимсаа арчина.
"Тааялдаа, гарын үсэгтэй албум уу?" гэхэд нарийн бичиг охин нь толгой дохин инээмсэглэнэ. "Жонгүг ч мөндөө, тэгээд чамд санал болгох газар байна уу?" компюьтраа унтраан явахад бэлдэв.
"Хажууханд шинээр ресторан нээгдсэн" нарийн бичиг охиноо дагасаар лифртүү очив. туслах нь өөрийнх нь хувийн лифтыг дуудах гэж байхад нь Кристал болиулаад ачаалал ихтэй байдаг ажилчдын лифтийг дуудлаа. "Ажидчидаа ямар хоол иддэгийг мэдмээр санагдчихлаа" гэсээр лхид инээлдэн лифтч нээгдэв. Кристал шилээ бушуухан зүүгээр мухарт очин зогсов.
Захиралын өрөө хамгийн дээд давхарт байрладаг болохоор доошоо нэлээн удаан явлаа. Хэд хэдэн давхарт нээгдэн лифт дүүрэн хүмүүс болов.
"Өнөөдөр Кристал захиралын ирсэнг харсан уу? Найз банди нь аялан тоглолт хийхээр явсан. Одооч тэр наргиж өгөх байхдаа" гэж урдхан зогсох хоёр ажидчин шивнэн ярина. Нарийн бичиг охин юу юугүй дуугарах гэж байхад Кристал түүний гарыг барин болиулаад инээмсэглэнэ.
Нэг давхарт ирээд ажилчид цайны газрыг зүгрүү явцгаалаа. "Ямар сонин юм яридаг хүмүүс вэ?" жижигхэн охин ундууцсан харцтай нөгөө хоёр хүний араас харлаа. "Хов живгүй компани гэж юу байхав дээ, гадуур энэнээс аймар зүйл яригддаг. Иймхэн зүйл дээр уурлаж болохгүй шүү" гээд тэд цайны газарлуу явлаа.
YOU ARE READING
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...