22

341 43 26
                                    

Зохиолч талаас

Төгсөлт болоод аль хэдийн хоёр долоо хоног болжээ. Бүх зүйл нам гүм байх нь охидод болон хөвгүүдэд сэжигтэй санагдавч өнөөдөр ЖК болон Шюга даалгаварт явж байгаад Ноён Х-ийн туршлагагүй тагнуулыг оллоо.

"Би өөрийгөө туршлагагүй гэж боддог ч энэ хүн арайл юмаа. Ингэж нуугдаж болохгүй биздээ, биднийг доромжолоод байгаа юм уу?" ЖК үглэн өнөөх залууг чирсээр Шюгатай хамт доод давхар луу орлоо.

"Мариад хэлсэн үү?" Юшга асуун гарыг нь дээшээ өргөн толгой дээр нь гавлаад өвдөглүүлэн суулгалаа. "Ма-мариа?? Энигма юу?" өнөөх залуу асуухад тэд толгой дохин хэрхэн түүнийг чичирч эхлэхийг ажина.

"Түүний нэрийг хэлэхэд л өмдөндөө дусааж байна" ЖК утсаа гаргаж ирээд Ви-рүү залгалаа. "Ойлголоо" гээд л яриа дуусчихав. ЖК хөмсгөө өргөн утасруугаа хэсэг харж байснаа "Тэхёныг ийм хурдан босс болчихно гэж хэн санахав? Хоолой нь хүртэл бүдүүрээд ирж" гээд залууруу харснаа "Удахгүй ирнэ гэж байна даа" гэв.

"Мариа юугаараа тийм айрмаар байдаг байна аа? Байдаг л охиншд, хүйтэн царайг нь эс тооцвол" гэхэд залуу инээгээд "Та нар үнэхээр дотно бололтой, юу гээч тэр хэрцгий г*ч** чинь манай хүмүүсийг яаж тамлан илгээж байсныг мэдэж байна уу? сүүлд манай туршуулыг олоод үхтэл болтол нь зодоод өөрийнхөө нэрийн сийлчихсэн байсан. Сэтгэцийн өвчтэй г*ч*/" гэж орилон хэлтэл булангаас нэг хүн дуугарлаа.

"Тэр г*ч** чинь чам дээрч гэсэн сийлэх гэж байна" Мариа мөсөн царайгаа гаргасаар Витэй хамт харанхуйгаар гарч ирлээ. Энэ өрөө газар доор байрладаг болохоор хүйтэн бас харанхуй ч гэсэн энэ газрыг гэрэлтүүлж байгаа ганц гэрэл нь бүүдгэрч. Яг л Тэхёнгүй Мариа хэрхэн бүүдгэрч байсан шиг.

"За тэгээд амар аргаар үзэх үү? Хэцүү аргаар үзэх үү? Би бол хувьдаа хэцүү аргад дуртай" гээд Мариа хажуухан цусанд будагдсан ширээн дээр цус болсон хутга дуу бороохой гээд олж болох бүх л зэвсэг харагдана. Хатсан цусны үнэр өрөөгөөр дүүрэн новширтол үнэртэх ч Мариа бүүр дасаж.

Харин Ви тэр ширээний бүланг налан Мариаруу удаан гэгч нь ширтэнэ. "Хүн тамлах гэж байж ингэж баяртай байгаа юмуу?" гэж дооглосон шинжтэй харахад гавлуулсан залуу өмнөөс нь айсан царайтай толгой сэгсрэн болохгүй гэж хэлэх шиг.

Мариа Ви-рүү огцом муухай харснаа төсөөлж баймгүй зүйл хийлээ. Өнөөх аймшигт алуурчин, өршөөлгүй мөсөн хатан чинь зурагт номноос гараад ирвүү гэлтэй залууруу хошуугаа унжуулан жоохон хүүхэд шиг бие сэгсрэнэ. Үхлээ хүлээн өвдөглөн суух залуу нүдэндээ ч итгэсэнгүй. Яаж?

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ