21

277 39 13
                                    

Зохиолч талаас

Жонгүг хөвгүүдтэй хамт ирсэнээс хойш Мариа Кристалыг амраах хэрэгтэй байх гэж бодон сүртэй холбоо барилгүй хэд хэдэн даалгаварт яваад ирлээ.

Мариагын харшид тэдний хүмүүс болон туслахууд нь шарх соривоо эмчлэн их л хөл хөдөлгөөнтэй. Мариа буйдан дээр суух хөвгүүд дээр очлоо. "Анхны даалгавар хэр байв" гээд Тэхёний өвөр дээр суулаа. "Надад л таалагдлаа, амархан байсан гэж хэлэхгүй ч чадах л юм байна" Шюга хэлэн гарандаа шархны лент наанаа. 

Хөвгүүд ангын өдрийн дараа тогтмол бэлтгэлд хамрагдан чадвар нь хурдан хугацаанд сайжран Мариа гайхан сэжиглэх хэмжээнд ч хүрсэн. "Зүгээр үү?" Мариа Тэхёнчихэнд шивнээд духыг нь үнслээ. Үнэнээ хэлэхэд Мариа Тэхён хамгийн их санаа зовж байсан ч тэр хэд хэдэн удаа Мариаг халхлан шархадхаас нь хамгаалсан гэж хэлэхэд илүүдэхгүй. Тэхён Мариагын бэлхүүсээр гараа ороон чангахан тэврэн аваад хүзүүнь нь нүүрээ наан жоохон хүүхэд шиг үнэрийг нь үнэрлээд чангарсан булчингууд нь сулрах нь түүнд мэдэгдэнэ. 

Энэ хэсэгхэн хугацаанд хөвгүүд Мариаг даган бэлтгэл хийсний үр дүнд цөмөөрөө бие нь томорч булчингууд нь тодорч гарч ирээд, царай нь хүртэл намба суух мэт хүүхдийн эгтүүдэй царайгаа алдаж эхлэжээ. Хичээл дээр ч хүртэл сурагчид тэдний энэ шинэ төрхийг ярицгааж Мариаг тэдний шинэ толгойлогч ч болсон гэж ярицгаана. Үнэндээ удахгүй тэдний толгойлогч болох л юмдаа. 

Одоохондоо хөвгүүдийг Мариаг мафидаа хараахан оруулаагүй байгаа. Албан ёсоор гэх юмуу даа. Хусог Намжүүн хоёр л Ноён Х-ийн хэргийг сайн мэдэж байгаа ба бусад нь Ноён Х гэж үл мэдэгдэх толгойлогч хүн гэдгээр нь танидаг юм. 

"Ядраа юу?" Мариа зөөлхөн асуун бие эргүүлээд хоёр хөлөө түүний хөлний хажууд тавин өвөр дээр нь сууна. Охин гараараа түүний шинэхэн будсан тас хар үсийг нь оролдон, Тэхён ч түүний хүзүүн дээр зөөлхөн зөөлхөн үнсэнэ. 

"Ганц бие гэдгээ хэтэрхий мэдрээд байна" Намжүүн Хусог хоёр үглэсээр тус тусын ажилдаа явлаа. "Маргааш төгсөлтийн баяртай юм байна шдээ. Мартах шахлаа" JK хэлэн хамгаалалтын цээживчээ тайлан суулаа. 

"Энэ удаагын даалгаварын амжилттай биелүүлцгээсэн юм чинь хэдүүлээ манай бааранд тэмдэглэцгээх үү ?" Мариа хэлж тэд ч дуртайяаа зөлшөөрцгөөнө. Хамгийн сүүлд тэд бааранд ороход Тэхён хоёр залуугын хамрыг хуглаад Мариа нэг охины хиймэл хамрыг нь далилгаад, шааран хөхийнх нь нэгийг нь хагалчихаж билээ. Ямар арга байх в дээ.... энэ хосын халуухан царай бие нь хүмүүсийн анхааралд өртөхгүй байж чадашгүй юм даа. 

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ