Зохиолч талаас
Мариа болон Кристал аль хэдийнээ уулзчихсан төлөвлөгөөгөө ярьж байв. "Тэгээд нөгөө жомоо олов уу?" гэж Мариа асуулаа. Кристал инээмсэглээд "Тиймээ олсон чамд талархах хэрэгтэй байх, баярлалаа" гэв.
"Энэ төлөвлөгөө бид хоёрын дунд л үлдвэл аюулгүй. Гэдгийг ойлгосон байх" Мариа өнөөх л хүйтэн харцаараа хэлэн Кристал ч үг дуугүй үнэнийг хүлээнэ. "Тэгээд энэ төлөвлөгөө үнэхээр бүтнэ гэж үү?" Кристал асуулаа.
Мариагын царай үрчигээд хөмсөг л голдуу мушгиралдан "Би Ангын өдрийг л давчихвал манай мафиа хамгийн хүчирхэг л болох болно.Тэгээд чиний оролцоо хэрэг болно. Цагдаа Мафиа хоёрын хамтралыг хэн ч давахгүй байх гэж найдаж байна."
"Өнөө өглөө явж цаасны учрыг олсон чиний өнөөх хууль чинь хэрэг болох юм шиг байна. Түүнийг алчихгүйхан шиг мэдээлэл гаргаж авах гэтэл даан ч болж өгөхгүй юм." гэж хэлэн цухалдсан харагдана. "За бас энэ удаад яаж зовоочихсон" гэхэд Мариа мөрөө өргөөд "Мэдэхгүй юм, Би ямар хугарсан ясыг нь толоод байж байх биш" гээд яг л Кристалын хүлээж байсан хариултыг хэллээ.
"Би хуулийн асуудлуудыг одооноос эхлээд хариуцаж байя чи гадуурах зүйлсийг хариуцсан дээр байх энэ байдлаараа" гэхэд Мариа нүдээ эргэлдүүлсээр гараа хумина. "За өнөөдөр ингээд болох байх" гээд түүнийг том өрөөнд орхин өрөөлүүгээ явахад Мариа чанга инээгээд "Нөгөө жоохон залууруугаа залгах гээд яаарч байна уу даа. Хадам дүүтэйгээ нэг танилцах юмсан" гэж хэлэн утсаа гаргаж ирээн оролдлоо.
Кристал өөрийг нь өдөж байдаг энэ занг нь их л тэвчиж байна дасүүлийн хэдэн хоног. "Харин чи тэр ахлах сургуулийнхаа царайлаг залууг санахгүй байна уу? их л халамжилдаг харагдсан. Магадгүй би ч гэсэн уулзаад үзэдэг ч юм билүү?" гэхэд Мариа год хийн босоод.
"Те-г тайван байлга. Чи бидний асуудалд хутгалдаад хэрэггүй хүн" гэхэд Кристал инээмсэглээд "Би ч удахгүй хадам дүүтэй болох нь л дээ.Гэхдээ чи бас л нялх ногоо зулгааж чадаж байна шүү. Чи одоо хэдтэй билээ? лав ахлах сургуульд сурахаар залуухан биш санагдах юм" гэж хэлчихээд эргэж харалгүй өрөөлүүгээ орчихов.
Мариа уурандаа золтойл том өрөөг нь дэлбэлчихсэнгүй. Харин ч улам хорлонтой санаа гарган түүний араас даглаа. Хаалганых нь дэргэд очтол Кристал хүнтэй яриж байгаа нь сонсдоно. Шууд л хаалга тогшилгүй дайран орж ирээд "Хүүеээ хараачээ хэн байгааг, Хүргэн дүү байх чинь" гэж хэлэн Кристалыг цочоон дэлгэцээр ярьж байсан хүний яриаг таслалаа.
YOU ARE READING
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...