1

611 78 11
                                    

Зохиолч талаас

"Хадагтай та өөр зүйл захиалах уу?" зөөгч хэлэн хүлээцтэй зогсоно. "Үгүй баярлалаа" гээд хариу инээмсэглэн зөөгчийг явууллаа.

"Байг ажиглаж байна" Кристалын чихэнд сонсдон тэр кофегоо уусаар гадаах байдлыг ажиглана.

Тэр дэвтэрээ нээн бичиж эхлэнэ. Гэхдээ зөвхөн тоо...

Балан дээрх гэрэл нь хоёр анивчин тэр өрөөг уншиж дууссаныг илтгэлээ. Түүний зүүсэн харааны шилэнд энэ байгууламжийн бүтэц харагдаж Кристалд нэг л таалагдсангүй.

Доороо хонгилтой гэж мэдээгүй юм байна.


Охин санаа алдаад утсаа аван зурвас бичив.

Хонгил, 3.12+4.55 гэж бичин илгээлээ.

Өнөөдөр уул нь хурдан дуусах байх гэж бодсон ч санаснаар болохгүй нь дээ. Тэр утсаа далд хийгээд буцаад бичиж эхлэв. Энэ удаад өнөөдрийнхөө төлөвлөгөөг.

12:30 өдрийн хоол /Жонгүг/

14:00 Хурал

17:30 гэртээ харих гэх мэтээр цувуулан бичлээ.

Кристал бичиж дуусгаад кофегоон аван сууж байсан хүмүүсийг ажиглан харав.Гэхдээ нэг хүнийг илүү анхааралдаа авна. Хэдхэн ширээний цаана сонин уншиж суух гадаад эрийг.

Төд удалгүй нөгөө эр сонингоо доош нь тавиад урагшаа Кристалын зүг харлаа. Охин хурдхан харцаа холдуулан тэр эрийн цаана байх зүйлрүү харж байгаа мэт тайван инээмсэглэн суулаа.

Кристал одоо бараг л алдартан болсон. Өөрөө том компани захирал бас найз залуу нь алдартай од дуучин. Танихгүй хүн гэж бараг байхгүй. Гэхдээ хэн ч түүнийг тагнуулч гэж мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй.

"Бай хөдөллөө" гэх хоолой сонсдон охин нүднийхээ булангаар хартал тэр эр өөрлүү нь ирж явна.

"Сайн байна уу?" гэж эелдэгээр эр хэлэн бөхийн мэндэллээ. Охин ч хариу мэндлээд толгойгоо дохилоо. Залуу түүний бичиж байсан дэвтэр рүү хальт хараад нүд нь томров.

"Таньд юугаар туслах уу?" Кристал асуун толгой гэлжийлгэлээ. Нөгөө эр нэг л эвгүй инээмсэглээд "Харин би таныг Ральф корпорацийн захирал мөн билүү гэж бодоод" худлаа инээж байгаа нь Кристалд илт байлаа. Охин толгой дохин зөөлхөн инээмсэглээд" Тиймээ би мөн байна. Таныг би таних билүү?" гэж хариу асуулаа.

Залуу худлаа инээгээд "Үгүйл болуу би таниас гарын үсэг авах гэсэн юм. Найз залуугын чинь хамтлагыг манай дүү сонсдог юм.Тэгээд..." гээд шилэн хүзүүгээ майжлаа. Охин зөөлхөн инээгээд цүнхээ ухав.

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанOù les histoires vivent. Découvrez maintenant