Зохиолч талаас
"Үнэхээр үзэсгэлэнтэй..." Масктай эр хэлэн уурандаа шатах Мариалуу алхалаа. Охин нүд эрмэхийн зуур гарт нь гялалзан харагдах буугаа Ноён Х-рүү чиглүүлэв. Ноён Х өдөж байгаа мэт гараа дээшээ өргөн "Тайван.... тайван... хүмүүс шиг хэл амаараа ололцоё" гэж хэлэхэд Мариагын харц улам ширүүсээд
"Чамаас залхаж байна" гээд буугаа цэнэглэн гохоо дарах гэж байтал утас дуугаран Ноён Х-ын хагас маскны цаанаас харагдах зэвүүцэм инээмсэглэв. Мариад нэг л таалагдсангүй. Ядаж байтал хажууханд нь Кристал бараг л газар сөхөрч унахаар харагдана.
Жонгүгд харваас хор эсвэл мансууруулах эм өгсөн байх. Ийм байдалтай байж хагас ухаангүй гэж Мариа бодон эргэн тойрноо ажиглана. Түүнтэй хамт ирсэн РМ болон Кристалын ажилчид Ноён Х-ын хүмүүстэй завгүй байгаа болохоор энд зөвхөн тэр дөрөв л учраа олно гэсэн үг.
"Дургүйцахгүй биз??" гэж Ноён Х хариулт хүлээлгүй халаасандах утсаа аван чанга яригчин дээр нь тавилаа.
"Босс Ви-г барьчихлаа" чанга яригчны цаанаас сонсдов. Кристал үүнийг сонсоод урдхан зогсох дүүгээ хартал охин аль хэдийнээ царай нь цонхичихсон, буутай гар нь доошоо буучихсан байв. Болохгүээ.. ингэж болохгүй шүү... Мариа ингэж болохгүй. Кристал түүнрүү очих гэж байтал Мариагын бариж байсан буу газарт тас хийтэл уналаа.
Ноён Х ч түүний хариу үйдэлд дуртай байгаа бололтой, малийтлаа инээгээд утсаа тасдав. Хөшөө шиг болж орхисон охин Мариагын нүд нь томрон, өөрийгөө зэмлэнгүй өнгө аястай зогсоно.
"Тэнэг охин, түүнийг яагаад ганцааранг нь үлдээж байгаа юм бэ дээ?" Ноён Х Мариагын янзыг үзэн түүнийг тойрч алхан хэлэх боловч Мариа түүнийг сонсохгүй байгаа бололтой ямар ч хөдөлгөөнгүй сүнс нь гарчихаа юуудаа гэлтээ зогсоно.
"Аймшигт агуа Энигма ингээд миний өмнө сул дорой арчаагүй амьтан шиг өвдөг сөхрөх гэж байна. Өдөр болгон хараад байхгүй зүйл шүү" хаанаас ч юм хоёр том биетэй эр гартаа олс барисаар гарч ирлээ.
"Гэхдээ би та хоёрыг сөхрүүлэхгүй.. Миний хатан хэзээ ч хаанаа ч хэний ч өмнө өвдөг сөхөрдөггүй юм." Гэж Мариагын нуруугаар нь даган урсах үснийх нь хэсгээс аваад үнэрлэн ард нь зогсоно.
"Мариа!!! МАРИА!! ухаан орооч" Кристал орилсон ч охин хөдөлсөнгүй. Ноён Х тэднийг бараг л ухаан алдчихсан Жонгүгын хажууд хүлүүлэн суулгаад "Эцэст нь нэг юм ча-"
CZYTASZ
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...