Зохиолч талаас
Биг Хит Компаны шинэ байгууламжийн гадаа зогслоо. Кристал машинаасаа буун тортой зүйлээ барисаар хаалгаар орлоо. "Сайн байна уу хадагтай Кристал?" үүдэнд байх настайвтар эр мэндэллээ. Охин зөөлхөн инээмсэглээд "Намайг зүгээр л Кристал гэж дуудаарай гэж тань хэдэн удаа хэлэх хэрэгтэй болж байна" гэсээр лифтрүүү очлоо. Харуул "Тийм зүйл болохгүйл болов уу хадагтай" гээд тусгай давхрын карт даран Кристал очих давхараа дарав. Кристалтай хамтран ажиллаж эхлэснээс хойш БигХитийн хамгаалалтын систем маш чанга болсон гэж хэлэхэд буруудахгүй. Хэдий хаалган дээр ганцхан настайвтар эр зогсож байсан ч хаалганы цаасаа хэдий хэмжээний хүч зогсож байгааг тааварлашгүй. Энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт.
Лифтнээс буугаад түүнийг хонгилоор алхаж байхад тааралдсан хүмүүс мэндлэнэ. Алдартай нэр хүндтэй байхын нэг сул тал гэж Кристал бодно.Энгийн амьдралаас татгалзах хэрэгтэй. Тэр одоол Жонгүг болон хөвгүүдийг илүү ойлгож эхлэж байна.
Тэдний бэлтгэлийн өрөөний хаалганы гадаа ирэхэд чимээ ихтэй дуу хангинан. Охин хаалга аажуухан нээгээд ортол хөвгүүд долоон одой цасан цагааны хувцас өмсчихсөн бүжиглэж байх нь тэр. Кристал хөвгүүдийг харан инээдээ барьж алдан зогсоно. Тэд дуусгаад шууд л бүгд Кристалруу очлоо. Тэр авчирсан амттануудаа өгөөд Жонгүгыг хувцасаа солихыг хүлээн хөвгүүдтэй буу хална.
"Чи ойрд их завгүй байнаа, чамайг сэтгүүлийн нүүрнээс л харах юм. Алив сураг авахуулая" гээд тэр өнөөх хувцастайгаа зургаа авах гээд зогсож байхад Жонгүг орж ирлээ. "Би бас орийлдоо" гэсээр ирэн Кристалыг бэлхүүснээс нь татан өөртөө наагаад толгойгоо мөрөн дээр нь тавин араас нь тэвэрлээ. Хөвгүүд тойрч зогсоод сонин сонин поз аван тэхён толинд ойлгон зураг авлаа.
"Энэ бичлэг өнөө маргаашдаа орчих юм чинь одоо посто хийлээ." Гээ Тэхён хэлэн твиттер хуудсандаа хийлээ. Жонгүг Кристалыг тавихгүй улам тэврэн нүүрээ хүзүүнд нь наан "Зөндөө их санасан" гэж шивнэн охины дотрыг хайлуулах мэт. Кристал инээмсэглээд эргэж харан хоёр хацар уруулан дээр нь үнсээд үсийг нь элбэнэ. Хайрлах мэдрэмж, хайрлуулах мэдрэмжийг юугаарч төсөөлөшгүй юм.
"Хөе Жонгүг чамайг алнадаа Жимин" гэх сонсдон хосын хайрын харцыг өөр зүйлд хандуулав. Жонгүг хөмсгөө өргөн "Яасан" гэхэд Хоби "Чи твиттэр хаягаа харсан дээр байх" гээд цааш хэлсэнгүй. Хүү бушуухан шалгатал Кристал тэр хоёрын тэврэлдэн зогсох зураг мнө бие биенээ харан зогсох бичлэг тавигдсан байв. Тайлбар дээр нь "Хосууд ч аз жаргалтай байнаа. Арми тэндийг дэмжээд өгөөрэй" гэсэн байв. "Одоо ч дахиад нэг хэсэг шуурнадаа" Намжүүн хэлэн хувцасаа аль хэдийн солисон харагдана.
YOU ARE READING
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...