Half mate

1.3K 124 17
                                        


!!! smut !!!

Ямартай ч смат гарах учир дургүй уншдаггүй бол алгасах хэрэгтэй шүү!














Жимин Жонгүктэй товлосон уулзалтаасаа өмнө жаахан эрт сэрээд сэмээрхэн гарч явахынхаа өмнө аав нар хамгийн гол нь ах нарыгаа үхсэн юм шиг унтсан эсэхийг бат болгов. Тэр аль болох чимээ гаргалгүй аажуухан хувцасаа сольж өмсөөд шүүгээнээсээ нимгэн хөнжил ч гаргаж авлаа. Түүнийг цонхоо онгойлгоход Жонгүк аль хэдийнээ доор нь ирчихсэн хүлээгээд зогсож байх аж. Жимин ямар ч анхааруулагагүйгээр түүнрүү хөнжилөө шидэж орхиод гүнзгий гэгч нь амьсгаа авч хөлөө буулган Жонгүкийн гараас чангаар атгаж болгоомжтой гэгч нь доошоо үсэрлээ.

"Явахад бэлэн үү?" Жонгүк омегаг хөл дээр нь тогтвортой зогсоож аваад ийн асуув.

"Тиймээ, явцгаая" Жимин хөнжилөө авч бөөгнүүлээд хэнэгчгүй сугандаа хавчуулчихсанд Жонгүк үл ялиг инээд алдаж эргэлзэлгүй Жиминий гараас атган тэд хамтдаа алхаж эхэллээ. Ойруу орход цаг агаар багагүй сэрүүхэн байсанд Жонгүкийн дулаан омегагын биеэр гүйх хүйтэнийг зайлуулна.

"Хэсэг ч гэсэн амарч чадсан уу?" Жонгүк асуув.

"Харин лдээ юм бодоод хэтэрхий завгүй байсан болохоор"

"Юуны талаар?" Жонгүк хөмсөгөө өргөн асуулаа.

"амийг минь аварсан чамд яаж талархах талаараа л"

Жимин ийн хэлж дараагаар нь тоглоомтой харц түүнрүү шидэлсээр өөдөөс нь харж зогслоо.

"Нүдээ ань" Жимин ийн шивнэж Жонгүк ч үгэнд нь орон нүдээ аниад бодож байгаа дүр зурагаа бодит болохыг хүлээх аж. Харин Жимин чимээгүйхэн инээн нугаруу дэгдгэнэсээр гүйхдээ их юм төсөөлчихсөн альфаруу "чаддаг юм бол намайг барь лдаа" хэмээн хашхирах нь тэр.

Жонгүк нүдээ бүлтийлгэн нээхдээ омегагын хүүхэд шиг үйлдэлд толгой сэгсрэн хөхрөнө. Гэвч удсангүй Жонгүкийг араас нь хөөж эхлэхэд Жимин мөрөө давуулан гүйж явааг нь олж харахдаа дуу алдан гоншигонож эхлэв. Жимин нугын голд очих ч хөнжилөө газар унагааж давхар тээглэх бөгөөд Жонгүк энэ завшааныг нь ашиглан түүнийг барьж аваад тэд хөхрөлдсөөр хамтдаа газар өнхрөн уналаа.

Жонгүк тохойгоороо тулан өндийхдөө доороо хэвтэх Жиминрүү амьсгаадан ширтэнэ. Түүний шөнийн тэнгэр мэт гүн хар нүдрүү ширтэхдээ Жимин ичигүйрэн хацараа улайлгах аж.

Strings of fateWhere stories live. Discover now