Сүрэгийн альфа омега нар удахгүй болох шалгууртанд хичээнгүйлэн бэлдэнэ. Альфа нарын зарим нь ойд ан хийх бэлтгэлээ хийн үлдсэн хэд нь хүчээ чангатгахаар дасгал хөдөлгөөн хийж харагдах аж. Харин омега нарын хувьд тэд тоочиглосон альфа нарынхаа сэтгэлийг гэгэлзүүлээд зогсохгүй харцыг нь булаахаар өөрсдийгөө тордож ихээхэн арчилна. Жиминий найз Тэхён хүртэл энэ өдрүүдэд өөрийгөө бэлдэхийг нь яана. Гэвч Жимин яг л өмнө нь юу хийдэг байсан тэрийгээ л хийж байгаа; ном унших, идэх, унтах, ойр зуурын гэрийн ажил хийх бас аавдаа зориулж цэцэг түүх. Хоёр ах нь түүнийг энэ жил ч бас хэнтэй ч учир ургуулахгүй болохоо их тодорхой илэрхийлсэн.
Тэр өдрийн хоолны дараа гэрээсээ гарч ойн цоорхойд байрлах цэцгийн төгөлрүү зүгэллээ. Энэ нь ямар ч модгүй дан цэцэгс дэлгэрч зөөлөн өвс битүү ургасан хэсэг газар. Жимин тэнд ихэвчлэн тухаа олж хэвтээд ном уншиж төсөөлөлдөө умбана аль эсвэл цэцэг түүнэ. Энэ газар түүний хувьд ганцаараа байх цор ганц боломжоор зогсохгүй ах нарынхаа үл хувирах байнгын амьсгалыг хүзүүн дээрээ мэдрэлгүйгээр анир чимээгүй байдлыг тайвнаар таашааж болдог тийм л газар. Тэр өнөөдөр ном авч ирсэн тул хамгийн ойр байх модны сүүдэр доор очин өвсөн дээр суулаа.
Зөөлнөөр сэвших сэврүүн салхи ойн үнэр хоёр өдрийг улам тааламжтай болгох агаад Жимин доошилсоор газар хэвтээд номоо уншиж эхэллээ, "Эмийн ургамал ба түүний хэрэглээ". Гэвч модны мөчир гэнэт тас хийн хугарах чимээ Жиминийг хоромхон зуурд босч зогсоход хүргэж зөн совин нь гэнэтийн аюулыг мэдрэн түгшүүрийн дохио өгч эхлэв. Тэрний чоно аюул өмнө нь гарч ирдэг л юм бол зугтахад бэлэн байлаа. Тэр сүргээс тийм ч хол байгаагүй ч бас тусламж гуйн орилохоор хэмжээний ойрхон байсангүй.
Навчны сэржигнэх чимээ зогсож буцаад ойр орчимыг анир чимээгүй бүрхэн авч түүнийг тайвширдагын даваан дээр чанга архираан агаарт цуурайтах нь тэр. Хэн нь мэдэгдэхгүй хоёр нүсэр чоно гэнэт ойгоос үсэрч гарч ирээд тойрон зогсоход Жиминийг айдас бүчин авлаа. Тэд чоно төрхөндөө хувирсан байхаас гадна эргэлзээгүй альфа нар байсан нь нөхцөл байдлыг улам л аюултай болгоно. Хоёр чоно түүнийг тойрон зогсоход Жимин босч зогсон ийш тийш харан зугтах гарц хайх бол чононуудын нэг нь хүн төрхөндөө хувирч Жиминрүү олзоо таашааж буй мэт ширтэнэ.
"Бид өөр нэгний араас хөөж байсан боловч ийм үзэсгэлэнтэй омегатай санаандгүй байдлаар таарчихлаа" тэр ийн хэлээд илүү ойртон "жаахан хөгжилдвөл яаж байна, чи жинхэлээгүй юм байна бас үнэр чинь намайг яг галзууруулах нь"

YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...