Хэвлийдээ тонгочих зулзагынхаа хөдлөхийг мэдрэн өглөөг угтах бүрийдээ Жимин цаг мөч сэкунд тутамыг нь хайрлан нандигнана. Үгээр хэлэмгүй гайхамшигтай биш гэж үү? Хэн нэгэн бяцхан залуу эсвэл хатагтайн эгдүүтэй хөдөлгөөнийг зөвхөн өөр дээрээ мэдэрч чадна гэдэг нь. 'Би ч бас мэдрэхийг хүсч байна' гэж уйлан дуугарсаар хүзүүнд нь нүүрээ наах Жонгүкийг харахдаа тэрээр инээд алдан хөхөрдөг. Өдөр өнгөрч цаг явахын хэрээр үргэлж мэдэгддэг хөдөлгөөнүүд нь улам хүчтэй болсоор, гэдэс нь ямар ч том хувцас өмссөн давж ирээд бондойдог болтлоо томорч биед нь мэдэгдэхүйц өөрчлөлт ороод амжижээ.
Хүйтэний улирал хаяанд ирж улаан шаргал навчис модоо орхин жихүүн салхинд хийсэж эхлэх үе. Юу юугүй хөл нь хавагнаж бадаарах учир Жимин зогсож чадахаа байв. Үүнээс үүдэлтэй олсон ганц шийдэл нь гэвэл гал тогооноос унтлагын өрөө гэх маршрутаар хөдөлж хааяа нэг бусад омега нартай хамт суун цай оочих зуураа шинэ төрөх хүүхдүүдэд ноосон хувцас нэхэх явдал болжээ. Мөн бяцханыхаа хувцасанд онцгойлон ганц хоёр зүйл ч нэмээд амжсан, үүн дотор хэд хэдэн өнгийн дулаан малгай, ноосон оймс зэрэгийг өвөлд зориулж нэхэж бэлдсэн. Жижиг сажиг зүйлс дуусахад Жимин өд мэт хөнгөн дулаан гол нь хөвсгөр зөөлөн цэнхэр хөнжил оёох ажилдаа анхаарлаа хандуулав. Дэндүү эгдүүтэй түүний бүтээл бусад омега нарт хүртэл жижигхэн зүрхний дайралт үзүүлж байсанд тэрээр өөрийнхөө хичээл зүтгэлд сэтгэл хангалуунаас ч илүүрхэх аж.
Хамт харихаар ирэх үед нь Жонгүкд хийсэн зүйлсээ үзүүлвээс альфа нь түүнийг өргөж аван үнсээд дундардаггүй их магтаалаа харамгүй шивнэх ажээ. Толгойг нь зөөлөн илж хүзүүн дээр нь онцгойлон үнсээд л. Гадагш гаргаж хэлээгүй ч нүдэн дээр тун илт байв, омегагаараа бахархаж байгаа нь. Оройн хоолныхоо дараагаар тэд зөөлөн орон халуун хөнжил дотроо орж хэвтлээ.
Жимин альфагынхаа цээжийг дэрлэн хэвтэх ч удалгүй нэг зүйлийг мэдрэв, маш хүчтэйгээр. Тэрээр нүдээ бүлтийлгэн хэдэн арван эрвээхий далавчаа дэвэвүү гэлтэй халуу дүүгэн урдуураа товойх гэдэсээ барьсаар аажуу босч суугаад Жонгүкийн гарнаас чанга гэгч нь атган ноосон цамцныхаа доогуур оруулж гэдэсрүүгээ чиглүүлж эхлэв. Жонгүк зовинонгуй түүнрүү ширтэнэ, хөмсөг нь зангирч харц нь нухацтай болсон байх аж. Түүний том гар Жиминий бяцхан гараар чиглүүлсээр хүйснийх нь доохон талд хүрч ирэх бөгөөд хагас унтаа байдлаасаа Жонгүк цочин сэрэв, түүний хуруунууд дөнгөж сая мэдэрсэн зүйлсдээ итгэж ядан гайхширч байх юм гэнэ. Гарынх нь алганд үл ялиг ч гэлээ би энд байна шүү гэх хүүхдийнх нь бяцхан хөдөлгөөн мэдрэгдэхэд томоо инээмсэглэл царайлаг төрхөнд нь тодорч тэрээр хэт их гэгэлзэх сэтгэлээ тэвчих ч гэсэнгүй гялс гэдэсийг нь харахаар Жиминий цамцыг дээш нь сөхөж тавиад одоог хүртэл эгдүүтэй нь аргагүй хөшигчих хүүхэддээ хоёр гараараа хүрэн түүнийг илнэ.
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...