Гэнэтийн дайралт болсоны маргааш өглөө нь сүргийнхэн удирдагч альфагынхаа шийдвэрийг тогтож ядан хүлээнэ. Тэд юу юугүй эхлэх дөхсөн болзооны улирал цуцлагдах байх гэж ихэд эмээх бөгөөд тойрон цугласан олны дунд төгсгөлгүй шуугиан дуулдах аж.Жонгүк үүрийн гэгээ тэнгэрт үзэгдэх үеэр хамт явсан хэдийнхээ хамт эргүүлээсээ буцан ирж тэдний эзэмшилд өөр хэн нэгэн чоно үлдээгүй болохыг Намжүүнд илтгэсэн. Өчигдөр шөнийн заналхийлэлийг тэд сайн давж гарсан ч үүний дараа юу болохыг бүгд мэдэхийг хүснэ.
Сүргийн удирдагчын гэрийн хаалга нээгдэх чимээгээр шуугиан намдаж бүгд анхаарлаа төвлөрүүллээ. Намжүүн Жиний хамтаар гарч ирэв. Жиний одоо ч доголох хөл нь Жиминийг хамгаалах гэж хичээсэнийх нь үр дүн юм. Альфа удирдагч сүргийн гишүүдийнхээ өмнө зогслоо.
"Өнгөрсөн шөнө бид өөрсдийн гэрээ тэнүүлчдээс хамгаалж чадсан, тиймээс би энд яг одоо өөрсдийн амь насаараа дэнжин тавин зориг гаргаж тулалдсан бүх альфа нартаа талархахыг хүсч байна." Тэр нүдээ гүйлгэн итгэл тээсэн харцнуудруу харж "Ямартай ч настануудтай ярилцаж хэлэлцсэний эцэст бидэнд урам хугарам нэг мэдээ байна."
"Энэ жинхэлэх зан үйлтэй холбоотой юу?" Хэн нэгэн асуув.
"Тиймээ, бид энэ удаагын болзооны улиралыг зогсоох шийдвэрт хүрсэн. Бид ойрын хугацаанд дахин халдлага болохгүй байх тал дээр анхаарч сүргийн аюулгүй амар тайван байдалыг голчилох болно. Дахин тэнүүлчид халдлага хийх гэж оролдвол бид хөл дээрээ бат зогссон байх хэрэгтэй. Хэрвээ намар гэхэд нөхцөл байдал сайжирвал тэр үед болзооны улиралыг зохин байгуулах болно."
Үүсээд байгаа нөхцөл байдалд альфа нар туйлдах ч шалгуурт орохоор сүргийг орхин явах үед нь гарч болох сөрөг үр дагаврыг тэд сайн мэдэж байлаа. Тэд яаж ч байсан гомдоллоо залгин гарсан шийдвэрийг дагаж намар илүү аюулгүй улирал болно гэдэгт найдахаас өөр аргагүй.
"Та бүхэний зарим нэг нь аль хэдийнээ шийдвэрээ гаргаж жинхэлэхээр төлөвлөчихсөн байсаныг би маш сайн ойлгож байна. Тэр хосуудад над болон настангууд дээр ирж ярилцах боломж үргэлж нээлттэй. Харин одоо бид манай сүрэгт ирэх аливаа түрэмгийлэл заналхийлэлээс салахыг тулд онцгойлон ажиллах болно. Би та бүхэнийг гарсан шийдвэрийг ойлгож хүндэтгэнэ гэдэгт итгэлтэй байна"
Мэдэгдэл хийгдэж дууссаны дараа сүргийн гишүүд тарж өнгөрсөн шөнөөс үүдэлтэй замбраагүй болсон ойр хавиа цэвэрлэж эхлэв. Намжүүн Жинийг түшиж түүнийг амраахаар гэрлүүгээ буцлаа. Харин Жонгүк Жэксоны хамтаар энэ тэнд тарсан хэдэн модны гуалинг түүж яваад Жиминийг хальт олж харлаа. Тэр Жэксоныг ардаа орхиж хэдэн гуалингаа газар хаяад түүнлүү гүйн очилоо.
"Жимин"
"Жонгүк"
"Бие чинь зүгээр үү? Ямархуу байна?" Жонгүк нүдээ дээрээс нь доошоо Жиминий бүх биер шалгагч машин шиг гүйлгэн асуулаа.
"Дээрдсэн, мм баярлалаа. Өнгөрсөн шөнө намайг дахин нэг удаа аварсанд"
"Асуудалгүй ээ, тэрүүгээр чамайг яасан ч гэмтээлгэхгүй байсан." Альфа Жиминий жижигхэн гарыг өөрийнхдөө нийлүүлэн атгав.
"Би одоо явах хэрэгтэй, аав нар санаа зовно"
"Хөөе, бид яагаад өглөөгүүр эрт нууц газарлуугаа явж болохгүй гэж?"
"Хэр эрт?" Жимин толгойгоо өргөн гэрэлтсэн нүдээр түүнрүү харна.
"4-н цаг? Арай эрт байна уу?"
"Би тэр үер нууцаар гараад ирж чадна" Жимин яг л яаж сэмээрхэн гарахаа бодож буй мэт зөөлнөөр толгой дохилоо.
"Тэгвэл маргааш өглөө уулзая, би цонхны чинь доор хүлээж байя."
"Ойлголоо, маргааш уулзая"
Жимин гэрлүүгээ буцахаасаа өмнө Жонгүкд дулаахан инээмсэглэл өгөв. Тэрээр үүдний хаалгаар орж ирээд л шууд том өрөөний буйдан дээр сууцгаах аав ах нараа олж харлаа.
"Жимин, ашгүй ирчихлээ" Жин санаа амарсан бололтой санаа алдах нь тэр.
"Тиймээ, би зүгээр Тэхёнтой жаахан ярилцсан юм"
"Нааш ир, энд суу" Намжүүн түүнийг хажуудаа дуудав.
Жимин аав ах нарынхаа голд амархан шургачихсан. Тэр иймэрхүү мөчүүдэд дуртай. Тайван дулаахан бие биенийхээ тэврэлтэнд юунд санаа үл зовон эрхэлж эрхлүүлж хэвтэх нь энэ гэр бүлийн гишүүн бүрийн хамгийн дуртай зүйл.
Аль хэдийнээ 503 уулаа болчихож баярлалаа та нартаа зөндөө хайртай шүү🤧❤️❤️❤️
![](https://img.wattpad.com/cover/245547824-288-k352070.jpg)
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...