Stay or leave

740 116 16
                                    


Жиминийг хаалга онгойлгон орж ирмэгц Жонгүк тэр даруй толгойгоо өргөн түүнтэй харц туллаа. Альфа Жиминийг хараад инээмсэглэх ч хаалга илүү томоор нээгдэн араас нь хэдэн хүмүүс цуг орж ирэхийг хараад инээмсэглэл нь замхарч орхив. Түүний харц саяхан үзэгдсэн шинэ царайнуудруу ээлжлэх бөгөөд сүүлд нь бага зэрэг сандарсан харагдах Жимин дээр буулаа.

"Би бол Намжүүн, сүргийн удирдагч" тэр Жонгүкрүү алхангаа "яг одоо миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл хүүг минь аварсан чамд талархах явдал гэж би бодож байна, хэрвээ чи тэнд байгаагүй бол хүү маань шархдаж болох байлаа түүнд тусалсанд талархлаа."

"Надад талархах хэрэггүй дээ" Жонгүк ийн хэлээд Жиминрүү эргэж харан инээмсэглэв..

Жиминий хацар гүн яагаан өнгөнд хувирч тэр ичингүйрсээр доош харлаа. Жонгүк үүнийг нь хараад тэсэлгүй томоор инээх ч удалгүй түүний жижигхэн омегаг харах орчин танил хоёр альфагын биеэр халхагдаж орхив. Тэр өөрлүү нь муухай харц шидлэх хоёр альфаруу нүдээ эргэлдүүлж аваад саянаас хойш анхаарлыг нь татах гэж хоолойгоо зассан Намжүүнрүү эргэн анхаарлаа төвлөрүүллээ.

"Чи сүрэггүй юмуу?" Намжүүн асуув.

"Тиймээ"

"Яагаад? Хөөгдчихсөн хэрэг үү аль эсвэл төрөхөөсөө сүрэгт байгаагүй юмуу?"

"Би тэнэмэл чононы хүүхэд. Ээж маань намайг төрүүлсэний дараа бид салж би аавтайгаа хамт үлдсэн. Ээжийг маань нас барсаны дараа сүргийнх нь удирдагч аав бид хоёрлуу дайрч хөөх болсоноор аав маань алагдаж би их хүнд бэртсэн тул эдгэх хугацаандаа ойн гүнд нуугдаж байсан юм."

"Тэр хоёр чоно яагаад чамруу дайрсан юм?"

"Тэд ээжийн маань сүргийнх, тэд намайг ан хийж байхад олчихсон юм. Намайг харсан даруйдаа дайрч алахыг оролдсон. Би урьд нь хэзээ ч танай эзэмшилд нэвтэрч байгаагүй, гэхдээ энэ удаад анзааралгүй ороод ирчихсэн. Би бэртчихсэн дээрээс нь тэр хоёроос хол тасрах гээд хэтэрхий завгүй байсан болохоор тамгалагдсан эзэмшилрүү орсоноо ч мэдээгүй. Тэгээд тэд намайг үргэлжлүүлэн дагахгүй байгааг хараад эргэн тойрноо үнэрлэж үзэхдээ ойр хавиас омегагын айдсыг үнэрлэсэн болохоор эргэж очисон юм. Тэдний гэнэт гарч ирсэн нь миний буруу  учир хариуцлагаа хүлээж түүнийг хамгаалах нь зүйн ёсны хэрэг байсан."

"Алдаагаа харж түүндээ эзэн болсон чинь сайн хэрэг" Намжүүн толгой дохив.

"Таныг яв гэвэл хэзээд бэлэн, би удаан дарамт учируулахгүй ээ" Жонгүк Намжүүнаас харц буруулаад гэдсэн дээрээ байх гарлуугаа ширтэнэ.

"Сүргийн гишүүн биш хэдий ч чи өөрийн үнэнч байдлаа хангалттай баталлаа. Чамд үлдэх бодол байна уу?"

Намжүүний энэ үгсийг тэр огтоос төсөөлөөгүй байсан ч хурдхан хариулав "мэдээж, ганцаараа амьдрахаас хавь илүү дээр байна байх."

"Тэгвэл би энэ тухай сүрэгтэй ярилцаад орой ирж гарсан шийдвэрийг дуулгая." Намжүүн түүнрүү дахин толгой дохиод эргэж харан гарч явлаа.

Хоёр альфа ч бас түүнийг дагаж байсан ч Жонгүкийн асуултыг сонсоод тэд нам зогсов "Жимин, чи надтай хамт хэдэн минут үлдэхгүй биз?"

Жимин ганц үг ган хийж амжихаасаа өмнө ах нартаа бүслүүлчихсэнд Жонгүк бага зэрэг бухимдаж эхэлсэн ч элдэв юм хэлчихэлгүй байхаар шийдэн чимээгүй боллоо.

"Биднийг чамтай хамт дүүгээ үлдээнэ гэж бодсон бол андуурах хэрэггүй шүү." Юнги хамаг байдгаараа ширүүн харагдахыг хичээнэ.

"Хэрвээ чамд санаа тавих хүн хэрэгтэй байгаа юм бол би үлдэе" Хусог гараа урдаа аваад тоглоомтой нь аргагүй инээмсэглэх аж.

"Гуйя боль" Жимин тэднийг түлхэж холдуулахад нөгөө хоёр дахиад л араас нь дагах бөгөөд тэр гарахынхаа өмнө гялс эргэж хараад "уучлаарай Жонгүк, би аавдаа гэрийн ажилд нь туслах ёстой, гэхдээ би дараа ирнэ ээ харин чи одоо илүү сайн амрах хэрэгтэй шүү"

Ингэж хэлээд Жимин хаалгаар гарч явсан бол түүний ах нар Жонгүкрүү шагайж ч харалгүйгээр араас нь гарсан юм.








Late night update 🤗

Strings of fateWhere stories live. Discover now