You're Dead!

1K 119 16
                                        


Жонгүк Жимин хоёр өдөр бүр үүр шөнийн заагаар уулзалддаг болсон. Тэд ихэвчлэн нимгэн хөнжил дээр тэврэлдэн хэвтээд үүрийн туяанд уусан алга болох оддын сүүлчийн гэрэлийг ширтдэг. Үүн дундаа тэднийг хайр бүтээхэд хүргэж орхидог зөөлөн хүрэлт гүнзгий үнсэлтүүдыг ч үл алгасах ажээ. Тэд бие биедээ ухаангүй төөрчихсөн, хамтдаа л байх гэсэн тэмүүлэл нь өдөр ирэх тусам илүү хүчтэй болсоор чононууд нь ч жинхэлэх гэсэндээ байж ядна. Гэвч тэд хүлээх учиртай, бүгдийг ёс жаяагынх нь дагуу хийх хэрэгтэй шүү дээ.

Бас нэгэн хайр бүтээж хамтдаа байх ирээдүйнхээ талаар төсөөлөн ярьсан өглөөний дараагаар тэд өмнөхөөсөө арай оройтон сүрэглүү буцлаа. Нар аль хэдийнээ тэнгэрт мандаж шувууд бусдыгаа сэрээх гэсэн мэт ам авалцан жиргэцгээж байх нь чихэнд чимэгтэй. Яг л бусад өдрүүдийн адилаар тэд бие биедээ баяртай гэж хэлээд Жимин чимээгүйхэн цонхоороо шургав. Гэвч тэрээр өрөөнийхөө үүдэнд зогсох хоёр ахыгаа олж хараад оройтож ирсэндээ ихээхэн харамсах аж. Тэд хоёул нүднээсээ гал цацруулчихсан тун таагүй зогсоно.

"Чи хаана байсан юм?" Юнги асуув.

"Зүгээр л салхинд алхахаар гарсан юм"

"Үс чинь яагаад нойтон байгаа юм?" Хусог асуулаа.

"Би цөөрөмлүү явсан юмаа, тэгээд нэгэнт очисоных усанд сэлмээр санагдаад л"

"Чи худлаа ярьж байна" Хусог түүнийг жишим ч үгүй худлаа ярьсанд нь даан ч нэг итгэсэнгүй.

"Чи тэр альфатай хамт байсан тийм биз?" Юнги дахин асуулт тавьлаа.

"Хүлээ, та хоёр ер нь миний өрөөнд юу хийж байгаа юм?" Жимин хөмсөгөө өргөн гараа зөрүүлэх нь тэр.

"Яагаад гарсан юм бэ? Тэрийгээ л хэл!"

"Би алхахаар гарсан гэж хэлээ биз дээ?"

"Хар үүрээр үү? Тиймээ гайхалтай, би чамд итгэж байна" Юнгиг нүдээ эргэлдүүлсээр хэлэхэд

"Чи ер нь яг өөрөөсөө юу үнэртэж байна гэж бодож байна? Бид хоёрыг битүү хамартай гэж бодоо юу?" Хусог санаа алдсаар Жиминрүү ойртлоо.

"Хамаа алга аа, зүгээр гарч үз аавыг дуудчихна шүү"

"Тэгвэл бид аавд чиний альфатай хийсэн өглөөний зоригтой зугаалгын чинь талаар хэлэх болно" Юнгиг ийн зөрүүлэн сүрдүүлэхэд

"Хмм! хэрвээ намайг шархалсан зулзага шиг өрөвдөлтэй дүр эсгэвэл аав загнаж чадах юм шиг байна уу? айн?" Жиминий хошуу бага багаар цорвойн нүдэнд нь нулимас хуралдаж,  бага байхаасаа л төгсөрчихсөн өнөөх техникээ ашиглахад бэлдэж гарав.

Strings of fateStories to obsess over. Discover now