Өглөөгүүр Жиминий аавыг хэл үггүй гэнэт хүрч ирэхэд нь Жонгүк нэг юм болсоныг шууд л мэдэх ёстой байсан юм. Тэрээр Жиминийг бууж ирэн мэнд мэдчихээд овъёосны агшаамалаа бэлдэхээр гал тогооруу орох зуурд эргэн тойронд нь удах гэж төвөгшөөгөөгүй ч үл мэдэх шалтгаанаар түгшилт мэдэрч байв, энэ хоёр яагаад дулаахан гэр дотор биш сэрүүхэн асарт ингэж удаан ярилцдаг билээ?
Ямар нэгэн юм болсоныг нь түрүүлээд мэдэх ёстой байсан ч одоо хэтэрхий оройтжээ. Тэр Жиминий хажууд алхана. Харин омега түүнд аз жаргалтайгаар гал тогооноосоо эхлээд аав нарынхаа гэрлүү явах болсон бяцхан түүхээ ярин алхах аж. Намжүүний гэнэтийн айлчлалын шалтгаан тун тодорхой, нөгөө аавынх нь хүсэлтээр Жиминийг төрсөн гэрлүү нь авч явж, гэрт нь нэг хонуулах байсан юм. Харин Жонгүк хадмынхаа гэрт нэг шөнийг өнгөрөөх саналаас толгой доторхи бүх юмаа нийлүүлэн байж арай ядан мултарч гарсан. Товчхондоо шөнийн эргүүлд нэг хүнтэй ээлжээ сольж харуулд гарахаар амалчихсан гэж худлаа ярьсан нь итгэж болмоор үнэмшилтэй байсан хэрэг. Тэр хайртынхаа ядаргаатай ах нартай хамт, нэг дээвэр доор шөнийг өнгөрөөж дундаас нь амьд гарч ирж чадахгүйгээ маш сайн мэдэж байсан юм.
"Бидэнтэй хамт үлдэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Ээлжээ өөр хүнтэй сольчихож болно шүү дээ?" Жонгүк худлаа ханиалгав, хэтэрхий оройтсон одоо буцах боломжгүй.
"Санаа зоволтгүй ээ ганц л шөнө юм чинь, би өглөө үүр цаймагц чамайг авахаар ирнэ ээ."
Жимин толгой дохин алхангаа түүнийг бэлхүүсээр нь тэврэх аж. Харин Намжүүн аль хэдийнээ гэрийнхээ үүдэнд ирчихсэн харц нь тэдэн дээр буусан байх бөгөөд Жонгүк бие арзайлгам ширүүн аураг нь мэдрэхдээ харцаа буруулан тэнгэр өөд анхаарлаа төвлөрүүлэв. Үүнээс илүү тухгүй зүйл байна гэж үү?
"Зулзага бид хоёр аавыгаа зөндөө санана байхдаа. Болгоомжтой байгаарай, аюултай зүйл хийх хэрэггүй шүү." Жимин зогсохдоо санаа алдаж хажуугаар нь бяцхан гомдоллоод амжив.
Жонгүк харцаа түүнрүүгээ шилжүүлэн инээмсэглээд эрүүг нь дагуулан хамраа гүйлгэж зөөлөн үнэрийг нь таашаах аж. Тэрээр тэмдэг дээрээ бяцхан үнсэлт үлдээх бөгөөд дараа нь хоёр гарандаа Жиминий нүүрийг зөөлөн атгаж уруулыг нь үнсэлтээр дулаацуулж эхлэв. Жимин үнсэлтэндээ зөөлөн дуу алдан жижигхэн гар нь альфагынхаа цамцнаас зуурсан харагдана. Гэвч тэднийг үргэлжлүүлэн гүнзгийрч амжихаас өмнө чанга ханиалгах чимээ саад болж орхисонд Жонгүк өндийн харвал Намжүүн түүнрүү их л муухай харчихсан зогсож байх аж.

YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...