Alive

741 107 13
                                    



Хүйтэн бас харанхуй, ганцаардал төрүүлэм бас аймшигтай байв. Байж ядан гонгинох чимээ харанхуйд зүсрэн цуурайтахад өчүүхэн гэрэл бага багаар тодроно. Жонгүк хэвийн хэмээр цохилох зүрхний цохилтоо тод гэгч нь сонсож галын дулаан илчийг ч тэр мэдэрч байлаа. Түүний хамар ойр хавиасаа янз бүрийн үнэр авах бөгөөд зөөлөн шивнээн ч бас дуулдав. Дахин нэг удаа гонгинох дуу цуурайтахад тэрээр ойлгосон юм, доторх чоно нь түүнийг ухаангүй байдлаас нь сэрээхийг хичээж  буйг. Түүнийг нүдээ нээх гэж оролдох үед хажуугаас нь алтан товч цэцэгийн үнэр хүчтэй үнэртэж байв. Жонгүкд яг л хэдэн зууны турш унтсан мэт санагдаж бие нь сэрэхийн тулд өөрөө өөрийгөө хүчлэх ажээ. Тэрнийг хөшсөн биеэ хөдөлгөх үед хатсан уруулнаас нь ёолох чимээ гаргаж холгүйхэн сонстох уулга алдалт түүнийг бүрэн сэрээснээр нүд нь гэнэт нээгдэн дуу гаргасан нэгнийг хайж эхлэв. Тэрээр бүдэг гэрэлтэй өрөөг бүрэлзсэн нүдээрээ эргүүлж тойруулан харах бөгөөд үүнтэй нь зэрэгцэн онгорхой цонхоор сэрүүн салхи сэвэлзэн орж ирнэ. Түүний нүд нулимас дүүрэн дулаахан хайртынхаа харцтай тулан юу ч хийж амжихаасаа өмнө чанга тэврэлтийг нь өөр дээрээ мэдрэв.

Амьсгал агаар хоёрыг нь тасартал чанга тэврэх бяцхан нэгнээс болоод тэрээр ёолон дуу алдах ажээ. Гэвч Жиминий анхилуун үнэр түүнд даруй нөлөөлөн тэр өөрийн эрхгүй омегагаа энгэртээ илүү ойртуулан тэвэрч орхив. Дуу алдам их өвдөлтөө үл тоон багахан өндийн суугаад хамраа хүзүүнд нь наалаа. Жиминий донтом анхилуун үнэр түүний нүүрэнд жаргалтай инээмсэглэл торуулж дур булаам зөөлөн арьсан дээр нь хайрлангуй үнсэлт үлдээхэд хүргэх ажээ. Харамсалтай нь энэ мөч Жиминийг нусаа татан нулимас тогтсон хацараа арчих хүртэл үргэлжилсэн юм. Жонгүк гараа сунган түүнийхээ улаа бутран дэлбээлсэн цэцэг дээрх нулимасыг арчилаа.

"Би үнэхээр их айсан" Жиминий хоолой зөөлөн, эмзэг бас шархалсан сонсогдох бөгөөд сэтгэл хөдлөл дүүрэн дүр төрх нь түүний хичнээн санаа зовсоныг Жонгүкд хэлээд өгөх шиг л болов.

Эцэст нь тэр өөрийгөө эмнэлэгийн өрөөнд байгааг анзаарч эргэн тойрноо харлаа. Боолт эмийн ургамал гэх мэт зүйлс орных нь хажуу дахь ширээн дээр өрөөтэй байв. Бас галын дулаан элч үнс нь нилээн хэд хоногын мод шатаж дууссаныг илтгэж харцаа буулган өөрийн биеээ ажвал гар болон биеийнх нь ихэнх хэсэг боолгуулсан байх аж.

"Би хэр удаан ийм байдалтай байсан юм?" Түүний хоолой сөөнгө дээр их хуурайшсан тул ойр ширээн дээр байх шил усруу харцаа шилжүүлэв.

Жимин яаран орноос босч аяганд ус дүүргээд аажуухан Жонгүкийн аманд ойртууллаа. Тэр омегаг хоёр дахь аягаа усаар дүүргэхэд л ямар их цангасан байсанаа анзаарах ажээ. Удалгүй хатаж хорчийсон уруул нь арай дээрдэж таатай мэдрэмж биеийг нь тайвшруулна.

"Чамайг ухаангүй болсноос хойш 13 хоног болсон. Шарх чинь их хүнд байсан болохоор аав хэт их цус алдуулахгүй гэж шууд л хагалгаа хийсэн. Би тэр шөнөөс хойш хажуугаас чинь алхам ч холдоогүй"

Жонгүк бүр гайхаж орхив, 13 хоног гэдэг төсөөлж байснаас нь ч илүү юм. Тийм ч удсан мэт санагдаагүй, магадгүй бодож байсанаас нь муу байсан байх. Уртаар санаа алдсаар тэр буцан дэрлүүгээ хэвтлээ, бодол санаа нь алдсан хугацааныхаа араас хэт их харамсан бодох ажээ. Тэрээр хажууд нь хүн хэвтэхийг мэдэрч дулаахан гар болгоомжтой гэгч нь үсийг нь хойшлуулан илнэ.

"Би их юм санахгүй байна" түүнийг ийн хэлээд нүдээ нээхэд

Жимин инээмсэглэхдээ үргэлжлүүлэн үсийг нь илж, "Сүрэг одоо аюулгүй ээ Широ үхсэн. Амьд үлдсэн чононууд нь хөндийгөөр зугтаж их хол хөөгдсөн гэж сонссон.Чи амлалтаа биелүүлж чадсан альфа."

Жиминий сүүлчийн хэдэн үгс зүрхийг нь үсчүүлж чоныг нь бахдан баярлуулж орхив. Цээж нь бага зэрэг ч болов тайвширан санаа зовинол биеийг нь орхин одсоноор тэрээр дахин орон дээрээ тайван хэвтэж чадахаар боллоо. Жонгүк омегагынхаа гарыг атган уруулдаа хүргэж үе бүр дээр нь үнсэлт үлдээх аж.

"Чамайг эмчлэгдэж байх зуур их олон юм болсон. Сүрэг дахин засварлаж сэргээн босгож дууссан. Энд тэнд хэдхэн бэртэлтэй хүн ирсэнээс үхсэн тохиолдол гараагүй. Гэхдээ хамгийн чухал нь..."

Жонгүк Жиминрүү харан дуусгахыг нь хүлээх ч Жиминийг өөрлүү нь зүгээр л инээмсэглэсэнд жаахан тэвчээргүйтэх гээд байв. Омега түүний гарыг атган цамцан доогуураа оруулж гэдэсрүүгээ чиглүүллээ. Жонгүк үл ялиг мэдрэв, түүний хуруунууд зөөлнөөр арьсыг нь илэх бөгөөд удалгүй нүд нь томроод ир нь тэр. Тэрээр гараа дээшээ доошоо болгож тун болгоомжтойгоор бяцхан бондойсон гэдэсийг нь дагуулан хөдөлгөх ажээ. Жонгүк мөрөндөө мэдрэгдэх зовиураа хаяж орхиод нөгөө гараараа цамцыг нь сөхөн мэдэгдэхүйц томорсон гэдэсрүү нь чимээгүйхэн ширтэнэ. Хамгийн гайхалтай гэсэн бүхий л сэтгэл хөдлөл зүрхийг нь бүчин авч мэдрэх тусам түүнд дулаахан хайрлам санагдаж байлаа. Том бишээ мэдээж бяцхан, маш жижигхэн гэвч мэдрэгдэж байна шүү дээ. Энэ бол хайртынх нь хэвлийд бойжиж буй түүний хүүхэд. Жонгүкийн ертөнц бишрэн хайрлах сэтгэлээр дүүрсэнд тэрээр дахин нэг удаа шархирах өвдөлтөө үл тоон бөхийгөөд бяцхан товойсон гэдэсийг нь үнсэлтээр булж орхилоо. Жимин хайртынхаа үйлдэлийг харан инээд алдах бөгөөд үсийг нь хайрлангуй илсээр л байсан юм. Бараг л үхэлтэй нүүр тулсан хэдий ч Жонгүк одоо амьд сэрүүн бас мэдээж зулзагынхаа өсөн томрохыг өөрийн нүдээр харан гэрчилж байна. Жиминд энэ л хамгийн чухал байв.































~~~~~~~~

   "BANGBANGCON"  is coming 🥳🤩🥰😍

By the way Good night sweethearts❤️

Strings of fateWhere stories live. Discover now