Pack

845 115 7
                                    


Жимин аавынхаа хоолоо ид гэх дуунаар сэрж нүдээ нухалсаар доош буун суудалдаа суухыг нь хүлээх гэр бүл дээрээ очилоо.

Жин тэдний хамгийн дуртай хоолнуудын нэг болох бор гөрөөсний мах бэлдсэн байх агаад тэд Жиминийг хурдхан суудалд нь суулгахын хүслэн болсон нь илт харагдана. Аав нь нүүр дүүрэн инээмсэглэсээр түүнд таваг бэлдэж өгөв. Мэдээж одоо бүгд  цугласан тул тэд хоолоо идэж болох боловч Альфа үргэлж омегагаа ширээнд нэгдэхийг хүлээдэг, тэгэж байж л гэр бүлээрээ хамт хооллож чадна шүү дээ. Жинийг ширээнд суумагц бүгд хоолоо идэж эхэллээ.

Намжүүн хоолоо тайван гэгч нь тамшаалан идэцгээх гэр бүлрүүгээ харж инээмсэглэх бөгөөд удалгүй орой болох цуглааны талаар санаж "Бид өнөө орой түүдэг галын цуглаанд сүрэгтэй нэгдэх болно. Та гурав" хүүхдүүрүүгээ заагаад "ямар ч зодоон, ямар ч маргаан, ямар ч сүрдүүлэг байх ёсгүй шүү, намайг ойлгосон уу?"

Тэдний сүрэг дээр үеийн уламжлалд тийм ч их баригдаад байдаггүй ч мэдээж зарим нэг уламжлалыг одоо ч гэсэн хадгалж үлдсэн бөгөөд үүнийгээ даган мөрддөг. Гэсэн хэдий ч сүрэг одоо альфа удирдагчын гэр бүл хооллож дууссаны дараа үлдэглэлээр нь хооллоно гэх мэт зүйлсийг үгийн сангаасаа авч хаясан. Болохгүй шүү дээ, бүх альфа нар хамтдаа ан хийдэг учир бүх гэр бүл өөрсдийн хэсэгээ тэнцүү хуваан авч хүн бүр гэр бүлтэйгээ хамт тухтай хооллож цагыг өнгөрөөх нь тэдний хувьд зөвшөөрөгдсөн зүйл. Тэд ямар нэгэн байдлаар сүрэгтэйгээ үргэлж харилцаа холбоогоо бататган илүү хүчтэй холбогдсоор ирсэн. Хамтдаа салхинд гарч, түүдэг гал тойрон суугаад цагыг өнгөрөөнө. Омега нар ихэвчлэн өдөр тутмын ажилаа хийж байхдаа харин альфа нар анд гарахдаа бие биетэйгээ илүү гүн харилцаа тогтоодог. Мөн энэ үеүүдээр сүрэгийн бүх гишүүд хамтдаа байх учиртай. Сүрэг өөрсдийн альфа удирдагчаа эзэрхий түрэмгий нэгэн бус аядуу зөөлөн нэгэн байдагт нь сэтгэл хангалуунаас ч илүү байдаг. Бас тэд түүнийг ямар ч аюулыг сөрөн сүрэгээ хамгаалах хэмжээний зүтгэлтэй болохыг нь маш сайн мэднэ. Тиймээс сүрэгийн гишүүн бүр нэг нэгэндээ итгэж тэд хамтдаа нэгдэн альфа удирдагчдаа үнэмлэхүй итгэдэг.

"Аав, бид зөвхөн хэн нэгэн Жиминрүү хандарсан үед л асуудал гаргадаг" Хусог махнаасаа харцаа салган хэлэв.

"Өнөөдөр их чухал мэдэгдэл хийгдэх учир тэнд чиний хэлсэнтэй төстэй зүйл болохгүй гэдэгт би итгэлтэй байна." Намжүүний хоолой жааханаас ч илүү итгэлтэй сонстоно.

Strings of fateWhere stories live. Discover now