Дараагын өдөр нь Жонгүкийг хөгшин эмэгтэй нойрноос нь сэрээж орноосоо босон усанд орохыг санал болгосон. Эмэгтэй түүнийг горхинд аваачиж голын зэврүүн усанд орох үеэр нь бага ч болов хувийн орон зайг нь хүндлэхээр түр орхин явлаа. Ой дундуур замчилж буцахдаа өнөөх хөгшин эмэгтэй түүнийг удаан хөдөлгөөнтөй гэж бувтнасаар байсанд Жонгүк яалтай билээ хувцасаа яаран өмсөж байхдаа өөрийнхөө хөлөнд хүртэл бүдчин унах аж. Сүргийн кампд буцаж ирээд Жонгүк сүргийн гишүүн бололтой нэгэнтэй хамт инээж хөхрөлдөн явах Жиминийг олж харлаа. Түүний нүд Жиминийг алдалгүй дагах бөгөөд өөдөөс нь яг алхах гэж байтал хэн нэгэн өмнө нь гарч ирээд түүнийг зогсоочихов."Хаачих гэж байгаа юм?"
"зүгээр л эргэн тойрноо харж танай эзэмшилтэй танилцаж байлаа." Жонгүк эвгүйхэн инээмсэглээд дахин Жиминийг хаашаа явахыг нь олж харахыг оролдоно.
"Сайн хэрэг, чи одоо настнуудын гэрлүү очиж шивээсээ хийлгэ. Тэр шивээс чамайг манай сүрэгийн гишүүн болсоны баталгаа болох болно."
"Мэдээж, зам заагаад өгч болох уу?"
Намжүүн толгой дохиж чимээгүйхэн түүнийг ардаа дагуулан настнуудын гэрлүү алхана. Тэр очисон даруйдаа дээгүүрэхээ тайлж гараа ширээн дээр тавьлаа. Үрчлээ суусан хөгшин эр сандлаа хажууд нь тавьж жижигхэн модон ширээг харин өөрийнхөө хажууд байрлуулаад хатгах төдийд арьс нэвтлэхүйц хурц үзүүр бүхий нарийн цагаан чулуу болон хар бэхээр дүүргэсэн шавар тавагыг дээр нь тавив. Жонгүк хурц үзүүр арьсыг нь зүсэх мэт орж ирээд хар мушгиралдсан шивээс зурагдаж эхлэхэд зовиуртай нь аргагүй шүдээ зууна. Сая энэ тэрүүгээр хэсүүчилж байхдаа бусад сүргийн гишүүдын гаран дээр харсан шивээстэй адил тийм нэг шивээс.
Шивээс хийлгэж дуусмагцаа тэр өөрийгөө шинэхэн гэр бүлийн гишүүн болсоноор мэдрэхээс гадна гар нь нилээн хөшсөн санагдана. Тэр өөрийгөө сүрэгт харуулж таниулан шинэ гишүүний хувиар илтгэлцэл бий болгох ёстойгоо маш сайн мэдэж байв. Гэвч Жонгүк үүний дараа яг хайчихаа сайн мэдээгүй учир эмнэлэгийн байрлуу буцсан ч нээх удалгүй залуу альфа нарын амьдардаг сууцруугаа яв гээд хөөгдчихсөн.
Албан ёсны матетай болох насанд хүрсэн залуу альфа омега нар эцэг эхээсээ тусдаа гаран амьдардаг ёстой. Тэд эцэг эхийнхээ туслалцаагүйгээр үүрэг хариуцлагаа биелүүлэхэд бие даан суралцдаг учир тусгайлан гаргаж өгсөн сууцанд амьдарна. Гэхдээ Жимин болон түүний ах нар бол онцгой тохиолдол, тэд сүргийн өв залгамжлагчид учир гэр бүлтэйгээ цуг амьдрах нь зөвшөөрөгдсөн хэрэг ажээ.
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...