Жимин аядуухан дуг хийсэн шигээ цээжийг нь дэрлэж хэвтэхэд Жонгүк түүнийг энгэртээ чанга гэгч нь наан тэврэнэ. Тэрээр гэртээ буцаж ирсэн даруйдаа Жиминий хамт орон дээрээ тухлаад юу болсон цаашид юу болох талаар ярилцаж түүнд болгоомжтой гэгч нь тайлбарласан. Хэдий омега огтоос нулимас унагаагүй ч Жонгүк түүнийгээ бүх зүйл сайхан болно гэх амлалтаар тайтгаруулж байв. Удалгүй тэд бие биенийхээ энгэрт шигдэн өөрсдөөсөө ялгарах үнэрээр биесээ бүчин зүрхэн тушаа улаан утасаа эрчлэн чангалж буй мэт бүхэл өдрийг хамтдаа өнгөрөөх ажээ. Энэ газарт энэ л хүн хүзүүнд нь нүүрээ наагаад сахиусан тэнгэрээс ч үзэсгэлэнтэйгээр тайван унтаж байвал замынх нь голд тулаад ирсэн аюул ч тэр үнэндээ хамаагүй, үхэх цаг ирвэл энэ л түүний амиа тавих цор ганц газар мэт, сүрэг болон хайртынхаа араас санаа зовон айдаст автаж байгаагаас үл хамааран энэ тулаан түүний заавал нүүр тулах учиртай хүндхэн тулаануудын нэг болохыг Жонгүк маш сайн мэдэж байлаа.Широ бол догшин альфа мөн аюултай удирдагч. Аавынх нь түүнд ярьж өгсөн их ч олон зүйл бий, энэ альфа хэрхэн сүрэгээ удирддаг, байгалийн эсрэг хэрхэн заналхийлэл үйлддэг болох гэх мэт түүхүүд. Жонгүк одоо ч тодхон санадаг ээжийнх нь тухай үнэнийг хэлж байхдаа аавынхаа тодруулж байсан тэр шаналалтай төрхийг. Аав нь түүнийг яаж дөнгөж төрөөд ердөө хоёрхон хоногын дараа сүргээсээ юу ч үгүй хөөгдсөн талаар нь дурсахдаа цээжээ хүнд оргиулан байж ярьж байж билээ. Хоосон ханаруу ширтэж суухдаа тэрээр тун удахгүй эцэг эхийг нь хөнөөсөн тэр нэгэнтэй анх удаагаа уулзах гэж буйгаа санах аж. Тэр хүнтэй нүүр тулан уулзвал гэж бодох төдийд л түүний нүдэнд уур хилэнгийн халуун гал шатаж байлаа.
Жонгүк аль чадахаараа чимээгүй байхыг хичээсээр арай гэж Жиминээс өөрийгөө салгаж аваад орноосоо бослоо. Хувцасаа солихоор хэд алхахад шал мөс үү? гэж андуурмаар хүйтэн мэдрэгдэнэ. Түүнийг гарахад Намжүүн, Юнги, Хусог гурав бусад альфа нарыг цуглуулчихсан хүлээж байв. Сүрэгт үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласны дараагаар гишүүдээс ямар хариу үйлдэл ирэх бол хэмээн тэрээр ихээхэн түгшиж байсан ч сүргийн гишүүд зугтаж дайжилгүй хамтдаа тулалдах болохоо баттай хэлэн тангаргалж айдас давж сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй яриа болж өнгөрлөө. Өдөрөөс өдөр дамжин тэд тасралгүй сургуулилт, бэлтгэл хийж өөрсдийг нь отон ирэх аюулд бэлдэцгээнэ. Хэн нь ч өөрийн санаа зовинолоо ил гаргалгүй тэвчих авч нар жаргасны дараа гэр гэртээ харихын өмнө бөөндөө цуглаад хамтдаа цагыг өнгөрөөх тэр бонгинохон хугацаанд тэдний нүднээс нахиалах бүдэгхэн айдасыг төвөггүй мэдэрч болохоор ажээ. Шөнө бүрийг Жонгүк унтахаасаа илүүтэй сэрүүн өнгөрөөдөг болсон. Жиминийг өөртөө ойртуулж юмс буруугаар эргэхвий гэх айдастаа хөтлөгдөн гараа түүний биеэр хамгаалангуй ороон тэврэнэ. Нүд ирмэх төдийд тэр чухал зүйлс бас хүмүүсээ алдаж мэднэ шүү дээ.

YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...