Уур хилэн агуулсан хурц үнэрээ хайр найргүй цацсаар Жонгүкийг хайж явахдаа Юнги цээж доторхоо ил харагдах дүр төрхийнхөө хамт галд авалзуулж орхижээ. Нэрийг нь ч дурдахаас дургуй нь хүрэх өнөөх альфаг бусадтайгаа загас цэвэрлэж байхыг нь хараад тэрээр аавдаа амлалт өгсөндөө харамсах ч яаж ч чадалгүй нэрийг нь дуудаж Жонгүк хоолойг нь сонссон даруйдаа ажилаа орхин шууд түүнрүү хүрч очих нь тэр."Яасан? Жиминд ямар нэгэн юм болоо юу?" Жонгүк ийн асуух бөгөөд санаа зовинол нь хоромхон зуурд асар өндөр барилагын дайтай болчихов.
"Амаа хамхиад дагаад яв аав чамтай ярилцах хэрэгтэй байна гэсэн" Юнги илүү үг унагах гэлгүй аашилж хэлсэн болоод түүнийг орхин явлаа.
Жонгүк тэрнийг араас нь цөөнгүй хэдэн секунд ширтэж зогссон ч гараа жийнснийхээ халаасанд хам хум арчиж аваад хойноос нь гүйн гэрийнх нь үүдэнд дөхөв. Удирдагч альфагын гэрлүү ирэх зам тун амаргүй байсан гэхэд болно. Альфагын түүнтэй ярилцахыг хүссэн шалтгаан хэдэн мянгаар тоологдох нь ойлгомжтой. Мөн дотор нь хуримтлагдах таагүй мэдрэмжүүд хүзүүн дэх шар үсийг нь босгоход тэрээр бараг л чичрэх дөхөн хаалга онгойлгож байшинд хөл тавьсан мөчөөсөө л Намжүүнтэй зөрөхийн эцэсгүй харц тулчихсан.
"Суугаач" Намжүүн хажуу дахь буйданруугаа заан хэллээ.
"Ямар нэгэн юм болоо юу?" Тухгүй үнэрийн давалгаа түүнийг буйдан дээр суухад хүртэл хүндрэлтэй болгох аж.
"Би чамайг надтай шудрага байж үнэнээ хэлнэ гэж найдаж байна. Хүү та хоёр с*ксийн харилцаанд орсон уу?" Намжүүн шүдээ зуун байж асуулаа
Жонгүк эвгүй гэгч нь буйданд шигдэх бөгөөд түүнд яг л шорлог шиг шорлуулчихаад түүдэг галаар төөнүүлж буй мэт мэдрэмж төрнө. Нэгэнт л Жиминтэй үүсгэсэн харилцаагаа нууж хааж үгүйсгэж чадахгүйгээс хойш тэрээр аяарханаар толгой дохьлоо.
"Тиймээ альфа"
"Мэдсэн юмаа, муу хараал идсэ—"
"Юнги боль!" Юнгиг Жонгүкийн зүг хөлөө хөдөлгөхөөс өмнө Жин амжиж ам нээв
"Хэзээнээс эхэлсэн юм?" Намжүүний хамар үрчийж гараа цайтал чанга атгасан байгаагаас нь харвал тэрнийг уур хилэнгээ барих гэж ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа болохыг нь ажиглаж болно.
"Бараг л хоёр долоо хоног.."
"Муу хараал идсэ—"
"Хусог, чи ч бас боль тайван бай" Жин дахин нэг удаа анхуурлага өгөв.
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...