Бие чичрүүлж уруул хөхрүүлэх халуун Жиминийг бүчин авчээ. Түүний үс чийг дааж, бөнжигнөсөн хөлс духыг нь даган урсахдаа цонхигор арьсыг нь гялтгануулах аж. Сокжин хүүгийнхээ хажуугаас метр ч холдолгүй халууныг нь буулгах гэж хичээх ч тун амаргүй байлаа. Жимин хэдэн цагын туршид орон дээрээ хэвтсэн, нар шингэх дөхөж сүүлийн туяа нь модны дундуур цацарсаар алгуухан уулын цаагуур орох нь тэр. Шөнийн тэнгэрт сар үзэсгэлэнтэйгээр мэлтийж ойн гүнд шар шувуу гүеглэх нь сонстоно."Жимин яаж байна?" Хусог хаалгаар шагайн асуухад "Гаагүй ээ, халуун нь буух тийшээ хандаж байна" Сокжин хүүрүүгээ тайтгаралын инээмсэглэл тодруулав, ойлгомжтой шүү дээ дүүдээ санаа зовж байгаа нь.
Жиминийг ухаан алдсаны дараа Юнги Хусог хоёр өнөөдөр хийх ёстой байсан бүх ажилаа хаяад гэртээ өнжсөн. Анир чимээгүй том өрөөнд тэдний таагүй зовинол хүндхэн мэдрэгдэхээс гадна ааваасаа бяцхан дүүгээ ухаан орсон гэх мэдээг найдан хүлээх нь тайван бус. Үүссэн нөхцөл байдал тэдний чоныг тултал нь замбраагүйтүүлж байгааг маш сайн мэдэх тул Жин гурван альфаг аль болох тайвшруулахыг хичээж байсан юм. Энэ дундаас Намжүүн хамгийн их туйлдсан харагдана, гэвч ил гаргаж зүрхлэхгүй байлаа.
Маргааш өглөө нь Жимин хоолойд нь тулаад ирсэн тааламжгүй мэдрэмжинд цочин сэрээд найгаж гуйвсаар арай хийн нойлруу амжиж очилоо. Тэр хэсэг хугацаанд хүндээр амьсгаадан суусан ч удалгүй гэдсэндээ ирэх мушгиралтаас болоод тэсэлгүй уйлж орхив. Жиминийг үргэлжлүүлэн уйлсаар байсанд Жин ирж хажууд нь өвдөглөөд тайвшруулах санаатай нуруун дээр нь цагираг зуран зөөлөн илж өгөх ажээ. Дотор муухай оргиулсан заваан мэдрэмж өглөөжингөө үргэлжилж гаагүй болоод оройхон тийшээ дахиад л эхэлчихсэн. Хоолны үнэр хамрыг нь шүргэх бүрийд түүний хамар үрчийж орхино. Эцэст нь Жин ногоон цайг жимсний хамт түүнд өгөхөөр сонгосон, магадгүй одоо Жимины идэж чадах зүйл үүнээс өөр үгүй ч байж мэдэх юм. Мөн энэ байдал нь түүнд гэнэтхэн нэг бодол төрүүлж зовинолыг нь дээд цэгт хүргэж орхив.
Орных нь хажуу сандал дээр суувал түүний бодол үнэн байж болдогшүй юм шүү гэх нэг магадлалруу шумбан орно. Тэр тайван байдалаа хадгалахыг оролдож байсанаар зогсохгүй Нажүүнийг орж ирээд орны хөлд суухад урьд өмнөхөөсөө ч илүү зүтгэл гаргах аж.
"Миний зулзага гаагүй болж байна уу?" Намжүүн хүүгийнхээ үсийг илж байсанаа зогсон Жинрүү хараад асуулаа.

YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...