Угталтын баярын орой, Намжүүн болзооны улиралд оролцох альфа нарыг цуглуулж эхний шалгуур хоёр хоногын дараа нар мандах цагаар эхлэх болсоныг зарлалаа. Жонгүк энэ мэдэгдэлийг сонсоод эхний сорилд шаардагдах хүч чадал, энергиээ нөхөхөд ердөө хоёрхон хоног үлдсэнийг ухаарч багагүй сандраад авав. Тэр шөнө, тэр өрөөндөө очисон даруйдаа л орондоо орсон, одоо унтаж амрах минут сэкунд бүр яагаад ч юм их чухал санагдах аж.Маргааш өглөө нь тэр Жэксоны анд гарах боллоо бос гэх орилооноор хагас унтаа юм арай ядан нойрноосоо сэрэв. Жонгүк хэдэн минут юу болоод байгааг ойлгохгүй манарч суусан ч удалгүй шинэ сүргийн гишүүний хувиар үүрэг хариуцлагатай болсоноо санаж дулаахан орноосоо салахыг хүсээгүй ч үсрэн бослоо. Ясаа янгинуулан байж нүүрээ угаасан өглөөний хүйтэн ус түүнд нойроо сэргээхэд нь ихээхэн тус болсон.
Тэр дөрөв хөлөө зөөж ядсаар намдуухан ярилцах хэсэг анчид дээр явж очилоо. Юнги Хусог хоёр эргэж харан хялалзахад Жонгүк ямар ах дүү хоёроос муухай харц авч сураагүй биш тэднийг үл тоох аж. Харин хоёр альфагын талаарх түүний бодол явсаар бяцхан дүү омега дээр нь бууж одоо хаана юу хийж байгааг нь сониучирхах сэтгэл төрүүлнэ. Магадгүй одоо түүнийг сэрэхэд цаг арай эрт байж болох юм бас бурхан минь хэрвээ Жимин унтаж байгаа бол царай нь булцайчихаад ямар эгдүүтэй харагдаж байгаа бол, Жонгүк ийн төсөөлөхдөө дотроо эгдүүрхэн хайлж урсана.
Гэвч хэн нэгэн араас нь хүрч ирэх чимээгээр Жонгүк зүүд мэт төсөөллөөсөө сэрэв. Сүүлчийн нэг гишүүн оройтож сэрэн хоцроод амьсгаадсаар гүйн ирмэгц тэд бүгд хөдлөх бэлтгэлээ хангалаа. Альфа нар сүргээс холдож ойруу шумбаад бүдүүн модны ардуур орон хувцасаа тайлах бөгөөд удалгүй нэг нэгээрээ хувирч хоёр групп болоод хуваагдаж явав.
Жонгүкийн хувьд энэ бүгд их шинэлэг байлаа, тэр урьд нь зөвхөн аавтайгаа аль эсвэл ганцаараа анд гардаг байсан ч одоо энд ингээд шинэ сүргийн гишүүдтэйгээ хамт явж байна шүү дээ. Хүйтэн агаарыг уушиглахдаа тэрээр тун ойрхон бодон гахай байгааг төвөггүй мэдрэв. Тэр энэ сүргийг ан хийхдээ ямар тактик ашигладагыг нь сайн мэдэхгүй тул бага зэрэг будилсан ч удалгүй шар үстэй Вону гэгч альфаг хамгийн түрүүнд тэднээс салж мондон дундуур давхихыг хараад юу хийхээ ойлгон үнэрийг нь авсан бодонгынхоо зүг давхилаа. Бусад чононууд ч тэр өөрсдийн үнэрлэсэн олзныхоо зүг шигүү моддыг сүлжэн давхилдах бөгөөд Жонгүк ингэж л учир зангилааг нь ойлгосон юм.

YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...