Rogues

828 112 26
                                    



Жимин эргэлзэнгүй тун болгоомжтой урагш алхах ба түүний царайнд сандарсан төрх үл ялиг ажиглагдана. Тэрээр ах нараасаа ирэх ойлгомжтой нэг асуултаас ямар шалтаг хэлж мултрахаа аль хэдийнээ бодоод эхэлчихсэн байх аж.

"Чи хаана байсан юм?" Юнги түүнийг урд нь ирж зогсмогц асуулаа.

"Хаачаачгүй, зүгээр жаахан агаарт гарсан юм" Жимин тэднийг өнгөрөн явахдаа ийн аль болох санаа зовсон юмгүй тайван дуугарахыг оролдож байв.

"Чамаас тэр альфагын эхүүн үнэр сэнгэнэж байна" Хусог түүнрүү эргэж харлаа.

"Чи тэрэнтэй хамт байсан уу? Тэр чамд хүрсэн байна тийм үү?"

"Үгүй ээ! Бурхан минь, би модонд тээгэлчихсэн юм харин тэр намайг барьж авсан тэгээд л болоо." Жимин толгойдоо бодогдсон хамгийн эхний бөгөөд цор ганц худалыг гялс шулганаж орхиход

"Чи тэрүүгээр үнэрлүүлчихэж" Хусог ийн буруутгав.

"Үгүй ээ би тэгээгүй!" Жимин нүдээ эргэлдүүлэн гараа урдаа аван зөрүүлэхэд

"Би тэрнийг ална даа" Юнги сүрдүүлж эхэллээ.

"Таныг Жонгүкд хүрдэг л юм бол би зугтчихна шүү!"

"Бид чамайг зугтаалгахгүй"

"Оролдоод үз лдээ!" Жимин ууртайгаар тэдрүү хашгираад гэрлүүгээ гүйн оров


Жимин өрөөлүүгээ гүйн орж ирээд шуудхан хаалгаа түгжиж орлуугаа шургалаа. Хэтэрхий төвөгтэй ах нарынхаа тухай бодох төдийд л ууртай нулимас нүднээс нь халиад ирэх бөгөөд эцэст нь тэр бүхэл оройн турш орондоо унтаж аавыгаа хоолоо ид гэж хаалга тогших үед нь ч бас татгалзаж орхисон. Харин одоо тэр буцаад унтах гэж байдгаараа хичээх ч чадахгүй байсанд чимээгүйхэн босон цонхныхоо хажууд очиж дулаахан өрөөндөө цэвэр агаар оруулахаар онгойлголоо.

Жимин цонхны тавцан дээр тухаа олон суув. Гэвч бутны араас гарсан гэнэтийн хөдөлгөөн түүнийг цочиож орхисонд тэр гялс цонхны тавцанаас буун босч зогсов. Жимин бодохдоо салхи юмуу туулай л бутыг хөдөлгөсөн байх гээд цонхоороо шагайсан ч аль нь ч биш байж таарч тэрээр бутны ард үл таних чоно нуугдаж байгааг олж харан тэр даруйдаа цонхноосоо холдож хар хурдаараа доошилон аав нарынхаа өрөөлүү зүглэн хаалгыг нь эвдлэх шахам чангаар онгойлгож ороод

Strings of fateWhere stories live. Discover now