Late heat? Maybe.

1K 114 21
                                    


Жимин Жонгүктэй эхлүүлсэн шинэ романтик амьдралдаа хэт автан омегагын хувьд үргэлж мөрдөх ёстой маш чухал зүйлээ мартчихсан. Түүний дааварын үе аль хэдийнээ болоод долоо хоног өнгөрчихсөн байх ёстой байсан ч тэр үүнийгээ анзаарах нь байтугай мэдээчгүй. Хэрвээ аав нь байж сануулаагүй бол тэр бүр даавар гэж юу байдагыг ч мартах байсан биз.

"Жимини" Жин нэг өдөр үд өнгөрч байхад түүнийг дуудав.

"За?"

"Чиний дааварын үе хэд хоногын өмнө эхлэх ёстой байгаагүй билүү?"

"Өө... тиймээ, би бүр таг мартчихаж" Жимин хоолой болон царайны хувиралаа ихэд хянан хэр их сандарч тэвдэж байгаагаа нуухыг оролдох аж.

"Яахав, чи тэгээд зүгээр үү? Биед чинь зовиур алга уу?"

"Тиймээ, магадгүй зүгээр л мөчлөг нь жаахан алдагдсан байх. Миний гормонууд надаар тоглохоор шийдсэн бололтой хаха~" Жимин тун эвгүй инээд алдан хөхрөв.

"Тийм бол санаа зовоод байх хэрэггүй юм байна. Жимс түүхэд тусалмаар байна уу?"

"Мэдээж"

Жимин аавынхаа хамт гэрээсээ гарч шигүү ч гэлээ цооногтон гэрэлтэх нарны туяанд өөрийгөө чимсэн ойруу орлоо. Тэр чимээгүйхэн аавынхаа ярих гал тогоонд шинээр авсан омега нар болон тэд заасан юм сурахдаа ямар муу болох талаар гомдоллохыг нь сонсон алхана. Аавыгаа ярих тусамаа ямар хэтрүүлэгтэй болж байгааг нь анзаарахдаа тэр арай хийн инээчихгүйг хичээх аж. Хэдий тэд өөр өөр газараас янз бүрийн жимс түүж байсан ч Жин яг л нэг зүйлийн талаар ярихаа үл болих бөгөөд Жимин аавынхаа аясыг дагуулан инээд алдсаар явна.

"Чамайг шинэ альфатай нилээдгүй дотно болсоныг анзаарсан" Жин гүзээлзгэнэ тастаж амандаа хийхийнхээ өмнө ийн бувтнав.

"Жонгүк? Тиймээ тэгэж хэлж болно" Жимин альфагын нэрийг дурьдахдаа гэнэтхэн их ичингүйрэх бөгөөд "Та хоёр үнсэлцчихэж" Жиний энэ үг Жиминийг яадах юмгүй барьц алдуулж чихийг нь халуу шатахад хүргэх аж.

"Та яагаад ингэж бодсон юм?"

"Хонгорхон үр минь дээ, чи миний хүүхэд. Би чамайг маш сайн мэдэхээс гадна чам дээрээс шинэ альфагын үнэрийг арван хуруунаасаа олон удаа барьж авсан юм шүү" Жинд ямар нэгэн үл мэдэх шалтгаанаар маш их өөрөөрөө бахархах сэдэл төрнө.

"Та аавд хэлэх үү?"

"Үгүй ээ, гэхдээ би чамайг үнсэлтээс илүү гүнзгийрэхгүй гэдэгт найдаж байгаа шүү" Жин түүнрүү их л хүлээлттэй харцаар харж байлаа.

Strings of fateWhere stories live. Discover now