Summer

915 111 17
                                    


Улирал эргэн ээлжээ сольж дулаан цаг хаяанд ирэн хаалга тогшино. Жавар даасан хүйтэн өглөө одоо тэнгэрт мандах шаргал наран болоод урьд урьдынхаасаа илүү чангаар жиргэх шувуудын дуунаар солигджээ. Даарахгүй гэж хүнд оргиулам зузаан хүрэм, ноосон цамц өмссөний ч хэрэг үгүй болж.

Энэ түүний жирэмсэний тав дахь сар. Гэдэс нь аажим аажимаар томорсоор цамцны цаанаас эгдүүтэй нь аргагүй товойдог болчихсон. Гэхдээ л араас нь харах юм жирэмсэн гэж мэдэгдэхээргүй жижигхэн туранхай хэвээрээ. Мөн дулааны улирал бие махбодид нь тун таатай үйлчилж байгаа бололтой шөнө унтахад гадуур алхахад нь ч тэр тухтай байгаа.

Харин Жонгүк сүүлийн үед бондгор гэдсэнд нь их донтоод байх болсон. Шөнө орондоо хэвтмэгцээ л миний хүүхэд шүү гээд бахархалтайгаар инээмсэглэн зөөлнөөр илнэ.  Сүрэгээрээ цугларч түүдэгийн гал тойрон суухдаа, оройн хоол хамт идэхдээ Жонгүкийн гараа гэдсэн дээр нь тавьчихаад эгдүүрхэн илж тэсэхээ байхдаа бүр тонгойж ирээд үнсдэгийг нь мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Гэвч Жонгүк ганцаараа дурлаад донтчихоод буй нэгэн нь яав ч биш юм, Юнги Хусог хоёр ч тэр яалгаагүй Жиминий бондгор гэдэснээс хайрын харцаа салгаж дийлэхээ байсан. Жимин Жонгүк хоёрыг ирэх бүрд бяцханаатай ярилцана. Охин байвал үргэлж арыг нь дааж өөдгүй альфа нараас хамгаалахаа, харин хүү байвал яаж ухаалаг бас хүчирхэг альфа болох талаарх ухаанд сургахаа тус тус амалсан.

Гадаа дулаарсан тул Жимин боломжийг ашиглан Альфадаа нууц газарлуугаа явах санал хүргүүлсэн тул үүнийг нь эсэргүүцдэг Жонгүк хэн билээ дээ, эргэлзэлгүйгээр зөвшөөрөн явахаар болов. Зөвхөн тэдний хамтдаа цагыг өнгөрөөж, бие биедээ итгэж, хайрлаж, биесээ нэгтгэсэн тэр газар. Жимин  жирийн үеэсээ арай эрт сэрээд уух ус болон бага сага жимс бэлдэж тавьлаа. Жонгүк зузаан үслэгээ жижиг бөөрөнхий болгон эвхээд Жиминийг хүрч амжихаас өмнө бэлдэж тавьсан сагстай юмыг нь барив. Тэд гар гараасаа хөтлөлцөн сүрэгээс холдож ойн гүнрүү аядуухан алхах аж. Сүүлд ирсэнээс нь хойш бяцхан нууц нуга нь багагүй өөрчлөгдсөн байлаа. Өмнөхөөсөө ч илүү олон цэцэг нахиалж эргэн тойронд нь эрвээхий зуу зуугаараа нисэлдэж буй мэт санагдана. Тэд модны мөчир дундуур цацрах нарны дулаан элчийг таашаан үргэлжлүүлэн алхах аж.

"Сүүлд ирсэнээс ч илүү үзэсгэлэнтэй байна" Жиминийг инээмсэглэн өөдөөс нь харахад

"Сүүлд энд байхдаа хоёулаа нөгөөдөхөө хийчихээд зогсож чадалгүй халууханаар үнсэлцэж билээ" Жонгүк ёжтой инээмсэглэл тодруулав.

Strings of fateWhere stories live. Discover now