Pup

954 123 15
                                    

Албан ёсоор жинхэлсэнээс хэд хоногын дараагаар Жиминий нөхцөл байдал батлагдаж магадгүйгээс баттайруу шилжсэн. Үүр цайх хүртэл омега нойргүйдэлтэйгээ нүүр тулж нэг л мэдэхэд нойлтой найзалчихсан сууж байдаг. Нойлоос гарах огиулж ханиалгах чимээ нь Жонгүкийг ч бас гүн нойрноос нь сэрээх ажээ. Тэрээр нойрондоо гуйвж дайвсаар дотроо байгаа бүхэнээ бөөлжөөд гаргачихсан суух Жимин дээр явж очоод хүндхэн санаа алдах бөгөөд нурууг нь зөөлөнөөр илж өгнө.

"Энэ, жаахан юм уучих" Жонгүк аягатай ус түүнрүү сунгаад гүд гүд хийлгэн уухыг нь болгоомжтой ажина.

Жиминий нүд нулимасандаа гялтганаж хамарны үзүүр нь улайчихсан харагдсанд Жонгүк түүний хажууд сууж гараа мөрөөр нь давуулан өөртөө ойртууллаа. Эргэлзэх зүйлгүй тэрээр өөрийнхөө үнэр хүрэлт бүрийг Жиминд тайвшируулах эм мэт үйлчилдэгийг сайн мэднэ. Омега түүнрүү улам шигдэх гэж зүтгэсээр нүүрээ цээжинд нь наан үнэрийг нь уушиглахдаа өөрийн эрхгүй нойрмоглон эвшээлгэх аж. Жонгүк жижигхэн омегагаа харж инээмсэглээд түүнийг өргөн орлуугаа буцаж тэд биесээ салгалгүй давхралдан хэвтлээ. Ерөнхийдөө Жимин альфагынхаа дээр хүчээр гараад хэвтчихсэн.

"Есхөн сар шүү дээ чамайг мэдэж ч амжаагүй байхад дуусчихна" заримдаа Жонгүк хэзээ хаана ямар нөхцөлд амаа хамхих ёстой байсанаа хэтэрхий сүүлдэж ойлгодог.

Жимин секунд ч алдалгүй бяцхан гарныхаа хамаг чадалыг шавхаж байгаад Жонгүкийн хөхны товчыг чимхэж гарав. Жонгүк уулга алдан Жиминий гарыг түлхэхдээ нимгэн цамцныхаа дотор улайж хорсох арьсаа илэн тайвшруулахыг хичээх аж. Харин Жимин орныхоо нөгөө буланд гараа зөрүүлж суучихаад амандаа янз бүрийн хараал урсган бувтнах бөгөөд Жонгүкийн уучлалт гуйн элдэв юм амлахыг нь үл тоосон шигээ хөнжилөөрөө өөрийгөө ороож аваад орондоо шигдчихсэнд

"Би үнэхээр дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн. Эрүүл бас хүчтэй байж өгч байгаад баярлалаа." Жонгүк эцсийн оролдлогоо хийв.

"Чи урд нь жаргалтай байгаагүй юмуу? Бид хоёулахнаа байсан тэр үед?" Жимин хөнжилөөсөө багахан цухуйж шивнээд альфаруугаа эргэн харлаа.

"Мэдээж жаргалтай байлгүй л яахав, гэхдээ чамтай учирахаас өмнө надад аав ой хоёроос өөр зүйл байгаагүй. Би ээжтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй харин дараа нь надад байсан ганц хүн маань алагдчихсан. Жимин чи надад хүүхэд бас гэр бүл өгч байна шүү дээ энэнээс илүү аз жаргал гэж юу байх билээ."

Strings of fateWhere stories live. Discover now