Жонгүк хэн нэгэн мөрөн дээр нь зөөлөн цохисоноор нойрноосоо цочин сэрэв. Бүүдийх гэрэлд нүдээ цавчилан байж нээгээд харвал Жэксон түүнрүү байдгаараа инээчихсэн зогсоно. Бас өөр хоёр ч залуу өрөөгөөр сэлгүүцэх бөгөөд танилцаж амжаагүй өрөөний хамтрагч нар нь байхаас гарцаагүй."Чамайг угтаж авахаар бэлдсэн оройн зоог удахгүй эхлэх болохоор чи явж усанд орсон нь дээр байх. Хуучин хувцасаа солино гэвэл шүүгээнд чинь түрүүхэн авч ирсэн шинэ хувцас ч бас байгаа шүү." Жэксон намдуухан хэлчихээд өөрийн орлуугаа буцахад
"Чи бид нарыг танилцуулахгүй юм уу?" Хэн нэгэн хүрч ирээд ийн хэллээ.
"Тийм шүү дээ, Жонгүк энэ бол Югём" Жэксон өндөр бор үстэй залууруу зааж дараа нь "тэгээд бас энэ бол Ёнжэ" гэж шүүгээгээ ухах цайвар шаргал үстрүү заав.
"Уулзсандаа таатай байна, сайн таарч тохирно гэж найдая"Жонгүк тэдэнлүү бага зэрэг толгой бөхийлөө.
"Чи л асуудал үүсгэхгүй бол, бид чамайг унтаж байхад чинь алчихгүй л байх" Югём хөгжилтэй инээмсэглэл тодруулан наргиан хийхэд
"Мэдээж" Жонгүк инээд алдсаар орон дээрээ биеийн чилээгээ гаргаж эхлэв.
Тэд оройн хоолонд явахаар бэлдэж байхдаа илүү дотносож тэр гурав Жонгүкийн амьдрал сүрэгт байх нь тэнүүлч байснаас хэр ялгаатай байгаа зэргийг ихээхэн сонирхож өрөөнөөсөө гарахдаа ч их шуугиантайгаас гадна бие биенээрээ тоглоом шоглоом хийсэн шигээ байх нь тэр. Өнөөх дөрөв сүргийн гишүүдийн цуглаж эхэлсэн газарт очин зогслоо.Жонгүк өөр дээрээ авах сүргийн гишүүдын сониучирхсан харц дор тун тухгүй байх аж. Сандарснаас болоод гэдэс нь мушгирах бөгөөд одоог хүртэл хачин харц шидлэх хүмүүстэй харц тулгарахгүйг хичээнэ. Югём түүнрүү дохиж олны дунд дүрэлзэн харанхуйг гэрэлтүүлэх түүдэгийн өмнө зогсохоор тэд урагшиллаа.
"Жонгүк" тэр хэн нэгэн нэрийг нь дуудахыг сонсоод хоолой дуулдсан зүгрүү харвал Намжүүн байж таарав.
Тэр шинэхэн найзуудаасаа түр салж түүдэгийн урд зогсох Намжүүнийг зүгэллээ. Ойртох тусам тодорсоор Жиминий дулаахан инээмсэглэл хөөрхөн царай зурайж Жонгүк харцаа үл салган түүнийг тольдоно. Гэвч тэдний энэ сайхан мөч удаан үргэлжилэхгүй бололтой , Жонгүк удалгүй Жиминий хоёр ахын хүйтэн харцтай тулж орхив. Тэр Намжүүнрүү харж хүндлэнгүй бөхийн мэндлэхээсээ өмнө тэдэнрүү ууртай гэгч нь аахилаад амжисан.
YOU ARE READING
Strings of fate
FanficЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...