Please accept this

992 114 22
                                    


Жиминийг гэрээсээ гарч ирэх үед цаг агаар дулаахны зэрэгцээ сэрүүцүүлэм байв. Тэрээр аавдаа орой болохоос өмнө гал тогоо болон агуулах янзлах ажилд нь туслана гээд амалчихсан лдаа. Түүнийг урагш ердөө хоёр гурав алхавуу үгүй юу Жэи гэгч альфа сагс дүүрэн улаа бутарсан бэлцгэр харах төдийд л арааны шүлс асгарам гүзээлзгэнэ гартаа барьчихсан хүрч ирлээ. Гүзээлзгэнүүд үнэхээр шүүслэг мөн чихэрлэг харагдаж байсанаас гадна түүнд зориулагдсан нь маргаангүй.

"Өглөөний мэнд Жимин" Жэи түүнрүү ичингүйрэн инээмсэглэхэд

"Сайн уу" Жимин зүгээр л гараа даллав.

"Би өнөө өглөө чамд жаахан гүзээлзгэнэ түүсэн юм лдаа. Ан хийж байхдаа амсаад үзсэн их амттай юм билээ чамд лав таалагдана байх"

"Мм?"

"Гуйя энийг авчих " Жэи гүзээлзгэнээр дүүрсэн жижиг сагснаасаа нэгийг гарган түүнрүү сунгаад хэлэв.

"Би эднийг авч болох эсэхээ мэдэхгүй нь ээ, чамд үнэхээр дэмий найдлага төрүүлэхийг хүсэхгүй байна" Жимин ийн хэлээд толгойгоо гудайлгав, түүний цээжинд гэмшил хурж эхлэх нь тэр.

"Үгүй ээ үгүй, тиймэрхүү юм бодох хэрэггүй дээ, би зүгээр л чамд эднийг өгөхийг хүссэн юм"

"Чи итгэлтэй байна уу?" Жиминийг асуухад Жэи шийдэмгий толгой дохин инээмсэглэж, тэр гараа сунган сагсыг авлаа "баярлалаа"

Жэи түүнрүү сүүлийн удаа хацрын хонхорхойгоо тодруулан инээмсэглэчихээд цааш алхан явав. Жимин доош гүзээлзгэнэрүүгээ харахдаа дотроос нь нэгийг аван амандаа хийвэл тэд үнэхээр л амттай байсан юм. Аав нь эргэлзээгүй энүүгээр жимсний чанамал аль эсвэл амттан хийнэ байх. Тэр үргэлжлүүлэн алхаж байхдаа хоёр дахь хэсгийн альфа нар ангаас буцаж ирсэн бололтой олзоо бусадтайгаа нэгтгэхийг нь олж харав, Жонгүк ч бас тэнд байлаа. Жимин эргэн тойрноо ажин хоёр ахыгаа ойр хавьд байгаа эсэхийг сайтар шалгачихаад 'цэвэр' гэсэн дохиогоор Жонгүкийн зүг алхаж эхэлсэн ч Дунху гэх өөр нэг альфа ардаа нэг юм барьчихсан нэрийг нь дуудсаар гүйгээд ирэх нь тэр.

"Сайн уу Дунху?" Жимин хэлэв.

"Сайн уу Жимин, өглөөг яамархуу өнгөрөөв дөө?"

"Сонирхолтой юм болж амжаагүй л байна, тэгэхээр энгийн"

"Янзтай, би дөнгөж сая л ангаас эргэж ирлээ лдээ тэгээд чамд нэг юм авч ирсэн"

Strings of fateWhere stories live. Discover now