Found

1.1K 127 8
                                    



Догдолж хөөрсөн архираан цуурайтуулсаар салхи сөрөн давхилдах бол Жонгүкийн хувьд өглөөний эргүүлийн хамгийн сайхан хэсэг. Нутаг дэвсгэрийнхээ бүх хил хязгаарын аюулгүй байдлыг шалгаж дуусаад тэрээр багынханыхаа хамт хөөцөлддөг гэх үү дээ. Тэд ар араасаа хөөцөлдөн явсаар нэг л мэдэхэд хойд зүгийн гол аль эсвэл нар мандахыг харж болох өмнөдийн толгод дээр хүрчихсэн байдаг.

Энэ өглөө ч тэр ялгаагүй Жонгүк өөрлүү нь тоглоомтой гэгч нь архирчихаад гүйцэн түрүүлэх Мүнкю гэх хар бор чонын араас давхихдаа үл ялиг амьсгаадах аж. Мүнкю-ийн архирах чимээ Жонгүкийн гүйцэж түрүүлэх гэсэн хүсэлийг улам өдөөх бөгөөд доторх чоно нь хөөж байгаа объектруугаа Жонгүкийг аваачихаар хамаг анхаарлаа төвлөрүүллээ. Бусад чононууд ч ялгаагүй түүнийг хүрээлэн модон дундуур сүлжилдэн хуучин банз дээгүүр үсрч хөөцөлдөнө.

Жонгүк Мүнкюд дөхөж байхдаа нэгэн харийн боловч танил мэт яс өндөлзүүлсэн үнэрийн ул мөрийг барьж авах нь тэр. Сулхан үнэрийн араас даган давхиж эхлэхдээ түүний сарвуу газар хүчтэй цохилон бууж заналхийлсэн архираан сонсогдох аж. Аюултай ул мөр улам тодорч явсаар хилийн хязгаарт тулж харин Жонгүк өөрлүү нь ширтэх хар сүүл бүхий хар саарал чонотой харц тулав. Тэд бие биенээсээ харцаа үл салгана, Жонгүк яг одоо үсэрч очиод заналхийлэлийг үгүй хийх хэрэгцээг судас дотор нь буцлах мэт оргилон халуу шатах цусаараа мэдэрч байлаа. Гэвч тун удалгүй өнөөх чоно сүүлийн удаа улин дуугарч ардаа мэлтийх шигүү ойруу шургачихав.

Өнөөх үнэр алга болоход өчүүхэн шаржигнах чимээ л дуулдаж эцэст нь заналхийлэгч зугтсан. Жонгүк зогсоо зайгүй хоёр тийш хольхин чихээ сортолзуулаад хилийн цаанаас өчүүхэн ч болтугай дуу чимээ хөдөлгөөн олж сонсчих гэж хичээх аж. Тэрээр хурдлах хөлийн чимээг сонсоод эргэж харлаа, залуус моддын дундаас давхилдан гарч ирэхдээ их л гайхсан харагдана. Жонгүк тэднийг тайвшруулан архираад нүдэнд нь эргэлзээ тодрох Мүнкюд дөхөж толгойгоо нийлүүлэв. Тэр намуухан дуугарч бусдыгаа дагуулан сүргийн зүг буцлаа.

Удаах хэд хоногууд Жонгүкийн хувьд санаа зовинолоор дүүрэн өнгөрч байв, анхааралаа төвлөрүүлж чадахгүй байснаас үүдэлтэй алдаа ч их гаргаж байгаа нь нууц биш. Ангийн үеэр өндөр ургамалд тээглэж унаад бор гөрөөс алдаж улмаар Юнгигийн араанд зуугдчихсан. Түүний оюун санаа өөр газар яваад байгаа нь хэт илт байх бөгөөд Мёнжэгээс өөр зүйл толгойд нь үл бодогдох аж. Аавынх нь бас түүний араас хөөж байсан чоно. Тэр дахиж хэзээ ч түүнтэй уулзана гэж бодоогүй. Түүний шинэхэн амьдрал гайхалтай нь одоог хүртэл өөрийг нь чиглээд салалгүй дагаж байсан аюул заналыг нь мартахад хүргэж шүү дээ.

Strings of fateWhere stories live. Discover now