Жимин чимээгүйхэн өнөөх шинэ альфагын амарч буй өрөөлүү оров. Түүний нүд алгуурханаар альфагын шархдаж боолгосон нүцгэн биеэр нь тэнүүчлэх бөгөөд нилээн удаан ширтэж зогссон цээжнээс нь харцаа салгаж нүүрлүү нь шилжүүлэв. Энэ удаад түүнд тэрний царайлаг төрхийг детальчилан харах боломж олдсон тул яах ч аргагүй хэтрүүлэн ширтэн мартахгүй гэсэндээ альфагын төрхийг дахин, илүү ойроос ажвал тэр зөөлөн бас гагцхүү цэвэрхэн бор арьс нүднийх нь урдуур үл ялиг унжсан цайвар хүрэн үстэй сэтгэл татам төрхтэй нэгэн байв. Түүний хамар шугамдсан мэт төгс бас уруул нь нимгэн боловч яагаан, өргөн мөр хүчирхэг гар нь ч бас харц булаам бөгөөд үргэлжлүүлэн харвал түүний гуя ч бас булчинлаг байх аж. Хэрвээ яг энэ мөчид хэн нэгэн орж ирсэн бол Жиминийг альфагын биеийг хараад шүлсээ гойжуулж байхыг нь олж харах байлаа.Жимин толгойгоо сэгсрэн бодлоо арчиж хаяад бушуу харцаа салган авч альфагын хажуу дахь сандал дээр суулаа. Түүнд гараа сунган альфад хүрэх маш хүчтэй хүслэн төрсөн учир бага багаар гараа явуулан нүднийх нь урдуур унжсан үсийг нь хойшлуулчихаад гараа буцаан татах гэсэн ч бугуйндаа хүчтэй хэдий ч өвтгөхөөргүй атгалтыг мэдрэв. Жиминий нүд бүлтрэх шахан доош харвал шөнө дундын тэнгэр мэт тас хар нүд түүнрүү ядрангуй ширтэж байх нь тэр.
"Чи сэргэчихэж" Жимин сандрангуй амьсгаагаа гаргалаа.
Альфа Жиминий гарыг тавиад биеийг нь шархируулах их өвдөлтөнд ярвайн нүдээ анихад Жимин аавынхаа захиасыг санав бололтой ухас хийн бостол нөгөө хүчтэй гар бугуйнаас нь атгаж аваад дахиад л түүнийг зогсоож орхив. Гайхсан Жимин эргэж харвал альфа түрүүний адилаар өөрлүү нь ширтэж байх бөгөөд түүний харц яамар нэг шалтгаанаар Жиминий зүрхийг энгийн бус хурдаар цохилоход хүргэнэ.
"Битгий яв" альфагын сөөнгө хоолой Жиминий чихэнд хүрч яаж ч юм үйлдэлд нь нөлөөлөв.
"Би аавыгаа дуудах ёстой" Жимин эцэст нь яаж ярьдагаа санав бололтой хариуллаа.
Альфа толгойгоо аажуухнаар сэгсэрч дахин нүдээ аньсан ч гарыг нь тавьсангүй. Жимин тогтвортойгоор дээшилж доошилох альфагын цээжийг харж зогсохдоо чимээгүйхэн дараагын үгийг нь хүлээх ч хэсэг хугацааны дараа альфаг дахиж юм ярихгүйг ойлгон уруулаа чийглээд гүнзгий амьсгаа авлаа.
"Би аавыгаа дуудах хэрэгтэй. Тэр чамд тусалж чадна."
Альфа дахиад л толгойгоо сэгсрэн нүдээ нээв. "Зүгээр л, надтай дахиад жаахан хамт байчих"
YOU ARE READING
Strings of fate
FanfictionЖимин бол сүргийн ахлагчын хамгийн бага хүү. Түүний хоёр том ах альфа харин тэр омега, хэн хүнээс илүү хүсэмжит үзэсгэлэнтэй нэгэн омега. Энэ нь түүнийг аав болон ах нараараа хүрээлүүлж хэтэрхий их хамгаалуулахад хүргэсэн юм. Гэвч энэ бүгд харанхуй...