Whats the feeling?

767 105 13
                                    


Жонгүк буцаад анд гарч чадах болсоноо сонсоод зүгээр ч нэг баяртайгаас илүү байв. Тэрээр өдөр бүр хийдэг байсан ажилаасаа орхигдон Намжүүнаас гуйж байгаад загнуулсаар гэрлүүгээ хөөгдөхөөс залхаад үхэх дөхсөн шүү. Үүн дундаас хамгийн онцгүй нь Жиминд хүртэл 'гэртээ амралгүй ийш тийшээ явлаа, юм хийх гэлээ' гэж загнуулах байсан юм. Тэр бүр омегогоо  дагаад хамт ийш тийшээ ч явж чадахгүй болчихсон тул өдрийн турш орондоо хэвтэж унтаж хоол болвол идэхээс өөрийг хийгээгүй.

Гэхдээ өнөөдөр, нарны туяа харанхуй тэнгэрт цухуйсан даруйд орноосоо үсэрч босоод анд гарахаар бэлдэж байгаа нь энэ. Одоо шууд гарахад цаг арай эрт байсанд тэр хэсэг омеготойгоо тэврэлдэж хэвтэхээр шийдлээ. Жимин нойрондоо үл ялиг хөврөөсөн ч босч явахыг нь харах хэмжээний бүрэн сэрэлгүй унтах аж. Харин түүнийг гэрээсээ гарч ирэхэд өглөөний цэнгэг агаар уушигийг нь дүүргэх бөгөөд хөл нь тэвчээр алдах мэт яаравчилж бусад альфа нарын цуглах зүгт гүйх алхах хоёрын дундуур шогшино. Тэрээр инээд алдсаар бусадтайгаа мэндэлж бөөн баяр хөөр болцгоов.

Хөл нь газарт хүрэх мөчид түүний чоно аз жаргалтайгаар урагшилж, давхих үед өөдөөс нь сөрөх салхи хэтэрхий сайхан байсанд тэр цээжээ дүүртэл амьсгалж аваад архирлаа. Гэвч ан агнах төдийлөн амар байгаагүйн дээр түүнд их л эв хавгүй болсон мэт санагдуулж бяцхан буга барихад хүртэл нилээдгүй хүч зарцуулав. Ангаа нуруундаа үүрэх гэж амьсгаадаж ядахад нь Юнги давхар шоолж инээгээд байсан тул тэр уурссан гэж жигтэйхэн. Тэднийг дуусахад нар аль хэдийнээ дээр заларч сүрэгт амьдрал буцалж байлаа. Хүүхдүүд мөчир барин гүйлдэх бол хөгшчүүл цайх уух зуураа ярилцаж буй харагдана.

Жонгүк өмд цамц хоёроо өмсөж дуусмагцаа олон дунд орон омегагынхаа анхилам үнэрийг хайх ч удалгүй түүний харц аюултай гэмээр ширүүсч хамар нь үрчийгээд л явчихав, хайж хайж олсон хайр нь өөр нэг альфатай айлгүй инээгээд зогсоо нь таатай дүр зураг байсангүй. Жонгүкийг тэдэнлүү алхаж явахад мөр нь яг л дөрвөн өнцөгт шиг тэгш өргөн харагдана, мөн хурц үнэр нь түүний ирсэнийг мэдэгдэхэд хангалттай байсан бололтой нөгөө хоёр зэрэг шахуу эргэж харав. Түүний гар өөр юунаас ч илүү хурдан хөдөлж Жиминийг өөрлүүгээ татан наах гэж байгаа мэт ойртуулаад Чанёлын нүдрүү цавчлах ч үгүй цоо ширтэх аж. Харин Чанёл эвгүйхэн ханиалгаад хойш хоёр алхан тэдэнд тусдаа ярицах зай тавьж өглөө.

"Санаа зоволтгүй ээ би энд асуудал үүсгэх гэж ирээгүй." Чанёл өөрийгөө өмгөөлсөн аятай ийн хэлээд гараа зөрүүлэн урдаа авав, "Би уучлалт гуйхаар ирсэн юм. Нэг сүрэгийн гишүүд байж хоорондоо таагүй харилцаатай удаж болохгүй байх"

"Күүк, чин сэтгэлээсээ хэлж байна шдээ" Жимин нэмж хэлээд гарыг нь зөөлөн атгав.

"Бас сүүлийн үед би Бэкхёнтой уулзаж байгаа. Намайг уучлалт гуй гэж шахсан хүн нь ч тэр Бэк. Тиймээс цаашид эвтэй байцгаая."

Чанёл нөхөрсөг инээмсэглэл тодруулаад гараа даллан тэр хоёроос холдон явлаа. Түүнийг нилээн холдож явсаны дараа Жонгүк мөрөө суллан өөрлүү нь муухай харах Жиминтэй харц тулав. Хэсэг хугацаанд тэр сая юу байсан бэ? гэмээр хачин шинэ мэдрэмжийг гайхан зогсох аж. Тэр урьд харамлах сэтгэлийг мэдэрч байсан, гэхдээ өөр альфа омегатай нь тийм ойр дотно байхыг харах үед түүний дотор галын дохио асчих шиг л болсон. Зүрх нь дургүйцлээ илэрхийлж зөн совин нь болохгүй зүйл хийхэд хүргэх шахав.

"Чи их удаан ийм байдалтай байх юм шиг байна. Хмм! би ч эртхэн явж чиний хийрхэлээс өөрийгөө холдуулсан нь дээр бололтой"

Жонгүк өөрөөс нь холдон явах Жиминийг харан санаа алдав. Тэр араас нь гүйн очиж тэврээд уучлалт хүсэж хүзүүн дээр нь зөөлөн үнсэх аж. Магадгүй Чанёлд илүү найрсаг хандах ёстой байсан байх, гэхдээ найрсаг занг маргааш ч үзүүлж болно шүү дээ. Харин яг одоо түүний хамгаас их хийхийг хүсч буй зүйл нь хайртыгаа өвөртөө тэвэрч хүзүүнд нь нүүрээ наангаа бяцхан зулзагатайгаа ярилцах л байв.




























~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Hi y'all how are you?

Strings of fateWhere stories live. Discover now